Э.Бөхбат: Зарим уулзварт цагдаа зохицуулалт хийхгүй

ЗЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат зарим уулзварт цагдаа зохицуулалт хийхгүй болсон талаар өчигдөр мэдээллээ. Тэрбээр “Замын цагдаа замын хөдөлгөөнд зохицуулалт хийх дөрвөн удаагийн эрх байгаа. Бусад тохиолдолд зохицуулалт хийх үүрэг байхгүй. 2018 оны дөрөвдүгээр сарын 25- ны өдрөөс хойш Улаанбаатар хотын зарим уулзвар цагдаагийн биет зохицуулалтгүй болно. Үүнд, Баянгол дүүргийн Өргөө кино театр, Ахуй үйлчилгээний төв, гэмтлийн баруун урд уулзвар багтана. Улаанбаатар хотод 300 гаруй уулзвар бий. Үүний 60-70 хувьд нь цагдаа бие зохицуулалт хийдэг. Сүүлийн үеийн судалгаагаар замын хөдөлгөөнд оролцогчдын соёл сайжирч байна. Дэлхийн бусад оронд цагдаа замын хөдөлгөөнийг зохицуулдаггүй.

Манай улсад л ийм хандлага байдаг. Сахилгагүй жолоочийн хариуцлагагүй үйлдлээс үүдсэн түгжрэлийг цагдаа зохицуулах шаардлагагүй. Хөдөлгөөнд оролцохдоо жолооч нар замын хөдөлгөөний дүрмээ сайтар мөрдөх нь чухал. Иргэд замын хөдөлгөөнд оролцохдоо сахилга баттай байгаасай гэж уриалмаар байна. Манай улсад 900 мянга орчим тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Замын цагдаагийн нэг алба хаагч 1000 орчим тээврийн хэрэгсэлд хяналт тавих болчихоод байна” гэлээ. Энэхүү мэдээллийн дараа ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Л.Цогтсайхан сэрэмжлүүлэг хүргэсэн юм. Үүнд, “Улсын хэмжээнд бүртгэгдсэн гэмт хэргийн статистикээс харахад залилах гэмт хэргийн тоон үзүүлэлт өссөн дүнтэй байна. Олны анхаарлын төвд байгаа сүлжээний гэмт хэргүүд залилангийн хэргийн дийлэнхийг эзэлж байна. Иргэдийн хувьд залилан мэхлэх гэмт хэргийн хохирогч болсон бол нэн даруй цагдаагийн байгууллагад хандах хэрэгтэй. Залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ тавдугаар сарын 1-нийг хүртэл явна. Залилангийн гэмт хэргээс болж 56.5 тэрбум хөрөнгийн хохирол учраад байна. Жил хүрэхгүй хугацаанд 35 мянган иргэн залилан мэхлэх гэмт хэргээс болж хохирсон” гэлээ.

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • гай болохоор ... (202.72.245.122)

    2018-04-26

    Энэ Бөхбат гэж хийдэг ажлаараа тунирхсан, хаасан боосон, чадахгүй, мэдэхгүйгээс өөр хэлэх үггүй олгой толгойт байх юм, ТВ-ээр харж суухад Энхтөрийн дэргэд ёстой л юу ч мэдэхгүй, уншдаггүй өмнөөс нь өмссөн хувцас, зүүсэн погоныг нь хараад ичиж л байлаа. Ажилгүй цагдаа нараа аваад барилга дээр шавар зөөж байхдаа л таарсан юурундаа гэж хэлэх байна.

  • unen (202.179.24.88)

    2018-04-26

    zarim ued tsagdaa gai boldog zugeer bsan umiig tugjeed orhidog

  • (64.119.23.132)

    2018-04-26

    ГАНДАНГААС ЦААШ ГЭМТЭЛ ХҮРТЭЛ ЦАГДААГИЙН ХЭРЭГ ЕӨӨӨӨР БАЙХГҮЙ ЕР НЬ БҮХ УУЛЗВАР ЗОХИЦУУЛАХ ШААРДЛАГАГҮЙ ЯЛАНГУЯА МИС-ЫН УУЛЗВАР БУЮУ АЛТАЙ ХОТХОНЫ УУЛЗВАРЫГ ТЭРИЙГ НЭГ МАЛ ИРЭЭЛ ЗОХИЦУУЛМАР АЯДААД 4Н ТАЛААС НЬ ТҮГЖЭЭ ҮҮСГЭЭД ТОЛГОЙГОО МААЖААД ЯВААД ӨГДӨГ БАС 120МЯНГАТЫН УУЛЗВАРЫГ Ч ГЭСЭН ЭРГҮҮ СДАНУУД ХУВЦАСНЫ ГОЛ БАЙХ ШААРДЛАГАТАЙ ГАНЦХАН Л ҮЕ ТОХИОЛДОНО ТЭР НЬ ТОС ТАСАРСАН БУЮУ ГЭРЭЛ ДОХИО АЖИЛЛАХГҮЙ ҮЕД