Сүхбаатар дүүргийн малтай айл өрхүүд газраа сонгож нүүхэд бэлэн боллоо

Нийслэлийн хэмжээнд хориглосон бүсэд байгаа малтай айл өрхүүдийг тавдугаар сарын 1-ний дотор зөвшөөрөгдсөн бүс рүү нүүлгэн шилжүүлэх ажил хийгдэж байгаа.

Уг ажлыг зохион байгуулах нийслэл, дүүргийн ажлын хэсэг малтай иргэдтэй удаа дараагийн уулзалт, таниулга хийсний үр дүнд нийслэлээс зөвшөөрсөн Сонгинохайрхан дүүргийн Ногоон толгой хэмээх газрыг сонгосон иргэдэд газрыг нь олгосон. Ингэхдээ нүүх өргөдлөө өгсөн  малтай 50 айл өрхөд олгох газрыг сугалаагаар тодруулан, нийслэлээс олгосон нүүлгэлтийн зардлыг нь хүлээлгэн өгөв.

Энэ үеэр Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч Ц.Шижир “... нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байгаа энэхүү ажлыг дэмжин хүндэтгэлтэй хандаж, зөвшөөрсөн бүс рүү нүүж байгаа иргэддээ талархаж байна” гээд  мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрсөн бүсүүдэд худаг ус гаргах, гэрэл, цахилгаан тавих гэх мэт бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байгааг онцлон танилцууллаа гэж Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Зочин (139.5.219.61)

    2018-04-26

    СХД-ийн Хүүхдийн найрамдал зуслангаас наагуур байгаа суурь сууриараа багширч байгаа малыг хэзээ нүүлгэх вэ? Тухайлбал, Сангийн яамны зуслангийн манаач гээд нэг нөхөр тэр хавийн газар, усыг сүйтгэж гүйцлээ. Ямарч олон малтай юм бэ? Өнгөрсөн жил тэдний малаас эхэлж шүлхий гарсан. Тэгээд тэр хавийн зуслангийн айлууд халуун зунаар хотод ирж хэдэн хүүхдүүдээ ч амрааж чадаагүй өнгөрсөн. Энэ жил бас л СХД-ийн нутагт шүлхий гарчихаад байхад Сангийн яамны манаач нэрээр халхавч хийгээд энэ нөхөр суурь хонь, суурь адуу, суурь үхэр эргэлдүүлсэн шигээ. Бүр заримдаа зуслангийнхаа хашаанд малаа хашисан шиг суух юм даа. Том яамны зуслангийн манаач хийх ч сайхан юм шив. Дүүргийн удирдлагууд халдаж чадахгүй. Жирийн иргэдийг болохоор цөөхөн малтай байсан ч хөөж туугаад байлгахгүй. Төрийн ажлыг ингэж хийх ч хэцүү л байна даа.