Спортын сэтгүүлчид ОУ-ын тэмцээнийг үнэгүй сурвалжилна
- 2012-02-15
- Спорт
- 0
Спортын сэдвээр дагнан бичиж, сурвалжлага хийдэг сэтгүүлчдэд Монголын үндэсний олимпийн хорооноос Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоо (AIPS)-ны картыг гардуулсан өгсөн байна.

Спортын сэдвээр дагнан бичиж, сурвалжлага хийдэг сэтгүүлчдэд Монголын үндэсний олимпийн хорооноос Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоо (AIPS)-ны картыг гардуулсан өгсөн байна. Нийт 24 сэтгүүлчид олгосон тус карт нь 2013 оныг дуустал хүчинтэй бөгөөд сэтгүүлчид эзэмшсэн картаараа гадаадад болж буй дэлхийн томоохон уралдаан тэмцээнийг үнэгүй сурвалжлах эрхтэй болж байгаа юм. Мөн зарим тохиолдолд онгоцны тасалбар, зочид буудлын төлбөрөөс хөнгөлөлт эдлэх боломжтой аж.
Сэтгүүлчдэд ОУССХолбооны картыг гардуулах ёслолын ажиллагаанд Монголын спортын сэтгүүлчдийн холбооны Ерөнхийлөгч Ж.Отгонцагаан, тэргүүн дэд Ерөнхийлөгч Ч.Отгонбаатар болон спортын сэтгүүлчид оролцжээ. Сонирхуулахад манай улс ОУ-ын спортын сэтгүүлчдийн холбоонд 1990 онд гишүүнээр элсчээ.
Э. Саран

Сэтгэгдэл (0)