М.Энхсайханыг Элчин сайдаас нь эгүүлэн татах шийдвэрийг гаргажээ

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Мөн Шведийн вант улсад суух Элчин сайд М.Энхсайханыг эгүүлэн татах асуудлыг хэлэлцэн, дэмжжээ.

Шведийн вант улсад суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд М.Энхсайханыг эгүүлэн татаж, түүний оронд О.Энхцэцэгийг томилох саналаа Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар танилцуулсан байна. Мөн  Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух Элчин сайдын суудлаас бууж ирж, авлига албан тушаалын хэрэгт шалгуулж байгаа С.Баярын оронд тус улсад Элчин сайдаар сууж байсан Н.Тулга томилогдох ажээ.

Б.Цэнгэл

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)