С.Мияарагчаа шилдэг тамирчнаар шалгарлаа

Монголын үндэсний олимпийн хорооноос тухайн сард болж өнгөрсөн тэмцээн, уралдаанд амжилт үзүүлсэн тамирчдаа алдаршуулах, спортын ертөнцөд болсон үйл явдлыг дүгнэх зорилгоор “Сарын шилдэг тамирчин” төслийг Монголын спортын сэтгүүлчдийн холбоо, “UBS” телевиз, Монголын спортын маркетингийн агентлагтай хамтран өнгөрсөн жилээс хэрэгжүүлж эхэлсэн.
Монголын үндэсний олимпийн хорооноос тухайн сард болж өнгөрсөн тэмцээн, уралдаанд амжилт үзүүлсэн тамирчдаа алдаршуулах, спортын ертөнцөд болсон үйл явдлыг дүгнэх зорилгоор “Сарын шилдэг тамирчин” төслийг Монголын спортын сэтгүүлчдийн холбоо, “UBS” телевиз, Монголын спортын маркетингийн агентлагтай хамтран өнгөрсөн жилээс хэрэгжүүлж эхэлсэн.
Анхны шалгаруулалтад амжилтаараа манлайлсан таван тамирчин өрсөлдөж боксын ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин П.Сэрдамба шилдгээр тодорсон. Харин өнгөрсөн арванхоёрдугаар сарын шилдэг тамирчнаар Монголын спортын отгон Гавьяат тамирчин Б.Сэр-Од Японы марафонд хоёр дахь жилдээ дараалан түрүүлсэн амжилтаар тодорсон билээ.
 Тэгвэл энэ оны эхний сарын шилдэг тамирчнаар жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ С.Мияарагчаа тодорлоо.
Тэрбээр Казахстаны АлмаАта хотноо болсон жүдо бөхийн дэлхийн шилдэг 16 бөх урилгаар оролцдог “Их дуулга”-д зодоглон өрсөлдөгчдөө ялж,хошой аварга болсон юм. Энэ удаагийн шалгаруулалтад ОУХМ С.Мияарагчаа урд өмнө гарч байгаагүй үзэгч, хөгжөөн дэмжигчдийн саналыг авч, комиссын гишүүдийн санал асуулгаас 78 хувийн саналыг цуглуулсан байна. С.Мияарагчаа нь жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн хамтаар Европын цуврал тэмцээнүүдэд оролцож эзгүй байгаа тул шагналыг нь эх орондоо ирэхэд гардуулан өгөхөөр болжээ.
Харин өнгөрсөн сарын шилдэг тамирчны жагсаалтын хоёрдугаарт Лондоны олимпийн наадамд оролцох 10 дахь эрхийг эх орондоо авчирсан буудлагын спортын ОУХМ Н.Баяраа оржээ.
Тэрбээр Катарын Доха хотноо болсон буудлагын спортын Азийн аварга шалгаруулах тэмцээнээс урт бууны төрөлд багаараа хүрэл медаль хүртэн, хувийн төрөлд шилдэг найман тамирчинд багтсан байна

Б.СЭЛЭНГЭ

www.UNEN.mn сайт
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)