Хүүхдийн парк өнөөдөр нээж тоглоомын тасалбар 50 хувийн хямдралтай үйлчилнэ
- 2018-05-04
- Улаанбаатар
- 0

Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу бидний нэрлэж заншсанаар хүүхдийн паркын нээлт энэ сарын 04-нд болж бүх тоглоомын тасалбар 50 хувийн хямдралтай байх аж. Үүгээр ч зогсохгүй тус хүрээлэнд нэвтрэхэд 1000 төгрөгний тасалбар төлж ордог байсан бол энэ жилээс нэвтрэх тасалбаргүйгээр чөлөөтэй орж болох гэнэ.
Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн нээлтийн хөтөлбөрт:
- Хүүхдийн жүжиг
- Циркийн үзүүлбэр
- Хүүхэлдэйн жүжиг
- Хөгжилтэй тэмцээн уралдаан
- Амьд хөгжмийн тоглолтоор зочдоо баясгах юм. Үндэсний соёл амралтын хүрээлэн 11:00-22:00 цагийн хооронд ажиллана.
Б.Саруул

Сэтгэгдэл (0)