Хасын хүлгүүд хөгжлийн лигийн аварга боллоо
- 2012-02-15
- Спорт
- 0
Пэпси хөгжлийн лиг хоёр сар гаруй хугацаанд үргэлжилж, аваргаа тодрууллаа. О.Баярцогт дасгалжуулагчтай, Хас банкны “Хасын хүлгүүд” баг анх удаа зохиогдсон Пэпси хөгжлийн лигийн аваргаар тодорч, цом, өргөмжлөл, алтан медаль, түүнийг дагалдах 10 сая төгрөгийн мөнгөн шагналын эзэн болсон бол Д.Давааням дасгалжуулагчтай “SBL” баг удаалж, таван сая төгрөг, өргөмжлөл, мөнгөн медаль хүртжээ

Пэпси хөгжлийн лиг хоёр сар гаруй хугацаанд үргэлжилж, аваргаа тодрууллаа.
О.Баярцогт дасгалжуулагчтай, Хас банкны “Хасын хүлгүүд” баг анх удаа зохиогдсон Пэпси хөгжлийн лигийн аваргаар тодорч, цом, өргөмжлөл, алтан медаль, түүнийг дагалдах 10 сая төгрөгийн мөнгөн шагналын эзэн болсон бол Д.Давааням дасгалжуулагчтай “SBL” баг удаалж, таван сая төгрөг, өргөмжлөл, мөнгөн медаль хүртжээ. Харин хүрэл медалийг Ш.Сэдбазар ахлагчтай НМХГ-ын баг хүртэж, гурван сая төгрөгийн мөнгөн шагнал гардсан байна. Түүнчлэн Хөгжлийн лигийн шилдэг дасгалжуулагчаар “SBL” багийн Д.Давааням, шилдэг тоглогчоор “Хасын хүлгүүд”-ийн М.Цогтбаатар нар шалгарч, тус бүр 500 мянган төгрөгийн эзэд болжээ.
Ийнхүү Пэпси брэндтэй хамтран зохион явуулсан хөгжлийн лигийн тэмцээн өндөрлөж, тэмцээний дүрмийн дагуу шаардлага биелүүлсэн “SBL” баг Пэпси үндэсний лиг буюу бидний хэлж заншсанаар дээд лигт өрсөлдөх эрхтэй болсон юм. Пэпси үндэсний лиг өнөөдөр орой 17.00 цагт Спортын төв ордонд нээлтээ хийнэ. Мөн лигийн тэмцээний хаалтын ажиллагааны үеэр Монголын сагсан бөмбөгийн холбооноос Пэпси хөгжлийн лигт амжилттай тоглосон тамирчдад Спортын дэд мастер болон Спортын мастер цол олгосон байна.
www.UNEN.mn Ч.Батцэцэг

Сэтгэгдэл (2)
(202.131.226.243)
gadaad toglogj nor avjraal hudlaa neg ym nuud
tso (202.131.226.243)
manai mongoljuud muu bna aa huuhduudiig bagaas ene beltgeh heregtei bna aaa mongol toglogjidiig harhaar orovdoh yma