Зуун айл орчмын нийтийн эзэмшлийн зам, талбайг чөлөөлж эхэллээ
- 2018-05-11
- Улаанбаатар
- 7

Зуун айлын зам, талбайд хаалга, цонх, ууттай цемент, шороо гэх мэт барилгын материалыг эгнүүлэн тавьсан байдгаас гадна түргэн үйлчилгээний цэг цөөнгүй бий. Ингэснээр тухайн газарт байрлах томоохон төрийн үйлчилгээний байгууллага руу автомашин битгий хэл явган хүн ороход хүндрэлтэй байдаг. Тэгвэл эмх замбараагүй энэ байдлыг цэгцэлж эхэллээ. Тодруулбал, нийслэлийн Сүхбаатар дүүргийн IX, X, XI, XII хорооны нутаг дэвсгэр дэх цагдаагийн гудамжинд байрлах барилгын материал, хоол хүнс үйлдвэрлэл, ил задгай худалдаа, үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад холбогдох газраас хяналт шалгалт явуулж дууслаа. Тус шалгалтад нийслэлийн Газрын албанд бүртгэлтэй 145, мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй газар ашиглагч аж ахуйн нэгж, иргэдийг хамруулжээ.
Шалгалтыг Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга ахалж, газрын хэмжилзүй, хүнсний чанар, стандарт, автозам, хөдөлмөрийн эрүүл ахуй, байгаль орчин геодези зураг зүй, нийгмийн хамгааллын улсын байцаагчийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийнхэн энэ сарын эхний арав хоногт газар дээр нь ажиллаж шаардлагатай арга хэмжээг авчээ. Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, иргэдийн зөрчиж буй хууль тогтоомжийг тэдэнд ойлгуулах, соён гэгээрүүлэх ажлыг шалгалтын үеэр зохион байгуулжээ. Үүний дараа өөрийн хүсэлтээр нийтийн эзэмшлийн зам, талбайг чөлөөлөх шаардлагыг тодорхой хугацаатайгаар хүргүүлсэн байна. Холбогдох байгууллагаас олгосон хугацаа өчигдөр дуусгавар болжээ. Тиймээс нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагчид Цагдаагийн II, Онцгой байдал болон Замын цагдаагийн хэлтэстэй хамтарч эрх хязгаарлах арга хэмжээг хуулийн хүрээнд авч эхлэв. Тодруулбал, нийтийн эзэмшлийн зам талбайд худалдаа үйлчилгээ явууулж буй түргэн үйлчилгээний цэг, ил задгай талбайд гар дээрээс худалдаа эрхэлж буй иргэдийг хамруулжээ. Энэ талаар Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга М.Баасандорж “Шалгалтын үеэр 376 аж ахуйн нэгж, иргэнд нийтийн эзэмшлийн зам, талбайг сайн дураар чөлөөлөх тухай мэдэгдэх хуудас өгсөн. Эдгээрээс зарим нь албан шаардлагыг ойлгож, хууль зөрчин үйл ажиллагаа явуулж буйгаа хүлээн зөвшөөрч нүүсэн. Харин нэг хэсэг нь эсэргүүцэл илэрхийлж байна. Гэсэн ч холбогдох хууль тогтоомжийн хүрээнд албадан нүүлгэх арга хэмжээ авахаас аргагүй. Учир нь, тухайн нутаг дэвсгэрт томоохон гурван эмнэлэг, төрийн байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Түүгээр үйлчлүүлж буй иргэдийн эрх ашиг хөндөгдөж байна” гэлээ.
Худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийг нүүлгээд орхихгүй, ажлын байр санал болгодог
Ил, задгай талбайд худалдаа, үйлчилгээ эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжид шаардлага тавьж, нийтийн зам, талбайг чөлөөлдөг ч маргааш нь өөр хэн нэгэн тухайн газарт үйл ажиллагаа явуулдаг тал бий. Мөн эрхэлж буй үйл ажиллагааг нь зогсоосон учраас тэднийг ажлын байраар хангах талд нийслэл төдийгүй дүүргийн удирдлагууд хэрхэн анхаарал хандуулдаг талаар Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргаас тодрууллаа. Тэрбээр “Газраа өнөөдөр чөлөөлсөн аж ахуйн нэгж, иргэн маргааш буцаж ирж байгаа эсэхэд цагдаагийн байгууллагынхан тогтмол хяналт тавьж ажиллах ёстой. Энэ талаар улсын байцаагч тодорхой шийдвэр гаргаж дүүргийн Засаг даргад хүргүүлдэг. Үүнээс гадна худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийг нүүлгээд орхихгүй. Нийслэлийн болон дүүргийн Засаг дарга бизнесээ үргэлжлүүлэх өөр газар төдийгүй ажлын байр тэдэнд санал болгохын зэрэгцээ шаардлагатай арга хэмжээг авч байна” хэмээн хариуллаа.
Барилгын материалын 23 үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоожээ

Сүхбаатар дүүргийн тухайн хороодын нутаг дэвсгэр буюу цагдаагийн гудамжинд байрлах барилгын материалын зах, худалдааны төвийг үе шаттай нүүлгэн шилжүүлэх үүрэг даалгаврыг нийслэлийн Засаг дарга болон ИТХ-аас холбогдох газруудад өгчээ. Үүний хүрээнд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд даргын удирдамж гаргаж Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох хууль, стандарт журам, дүрмийн хэрэгжилтийн байдалд хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчлийг арилгуулах талаар холбогдох байгууллагуудад санал тавьж шийдвэрлүүлэхээр ажиллаж буй нь энэ юм. Энэхүү хяналт шалгалтад барилгын материалын худалдаа эрхэлдэг 52 иргэн, 29 аж ахуйн нэгж, дээврийн төмрийн зургаан иргэн, 11 аж ахуйн нэгж, чулууны үйлдвэрийн 14 аж ахуйн нэгж, хоол үйлдвэрлэлийн арван иргэнийг хамруулжээ. Эдгээрээс гадна тус хороодын нутаг дэвсгэрт хамгийн олон буюу 38 иргэн, арван аж ахуйн нэгж худалдаа, үйлчилгээ эрхэлдэг байна. Мөн 16 иргэн, найман аж ахуйн нэгж түргэн үйлчилгээний цэг ажиллуулж байжээ. Тиймээс гар дээрээс худалдаа хийж буй 71 аж ахуйн нэгж, 141 иргэний үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж багагүй зөрчил илрүүлсэн байна. Тухайлбал, хүнсний бүтээгдэхүүнийг хадгалах стандартын горим хангаагүй, хог тээврийн гэрээгүй, эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдаагүй, үйлдвэрлэлийн байрны цэвэрлэгээ үйлчилгээ хангалтгүй, дотоод хяналтын журам боловсруулаагүй, мөрдөж ажилладаггүй, суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулж байжээ. Мөн ажиллагсадтай хөдөлмөрийн гэрээ байгуулдаггүй, цалингийн сүлжээ баталж мөрддөггүй, нийгмийн даатгалд хамруулаагүй, машин механизм тоног төхөөрөмж суурилуулсан болон газардуулгын актгүй, аюулгүй ажиллагааны зааварчилгаа боловсруулаагүй, техник ашиглалтын паспорт хөтөлдөггүй, нийтийн эзэмшлийн зам талбайг зөвшөөрөлгүй ашиглаж байсныг мөн тогтоосон байна. Энэ нь Газрын тухай, Нийгмийн даатгалын тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, Хөдөлмөрийн тухай, Зөрчлийн болон Эрүүл ахуй, Хүнсний аюулгүй байдлын тухай хуулийг зөрчиж буйг холбогдох мэргэжилтэн тодотголоо. Түүнчлэн зөвшөөрөлгүйгээр нийтийн эзэмшлийн талбайд хаалга буюу модон эдлэл зарж буй арван иргэнд үйл ажиллагаагаа зогсоохыг мэдэгдсэн бол чулуу, дээврийн төмрийн зэрэг нийт 23 үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоосон байна. Мөн “BSB электроникс” ХХК-ийг авто зогсоол зөвшөөрөлгүй ажиллуулж байсан тул таслан зогсоохыг шаарджээ. Ийм байдлаар гарал үүсэл нь тодорхойгүй, хугацаа нь дууссан, хадгалалтын горим зөрчсөн хүнсний болон барилга, ахуйн хэрэглээний бараа бүтэгээдэхүүнийг ил задгай талбайд худалдаалахыг зогсоож, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх ажлыг зохион байгуулж байгааг Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Ж.Быхар хэлж, нэг хүнээс болж нийтийн эрх ашгийг хохироож болохгүйг тодотгов.
Д.Өлзийбаяр: Томоохон эмнэлэг, байгууллагуудын ойролцоох зам талбайг тухайн газарт хариуцуулах нь зүйтэй
Нийтийн эзэмшлийн зам, талбайд иргэн, аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулахгүй байх боломжийг хэрхэн бүрдүүлэх талаар Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын улсын байцаагч Д.Өлзийбаяраас тодруулсан юм. Тэрбээр “Улсын томоохон эмнэлэг, байгууллагуудын ойролцоох зам, талбайг тухайн газарт нь хариуцуулснаар ил задгай худалдаа эрхлэх боломжгүй болно. Тэдэнд хариуцуулахын тулд хамгийн гол нь эзэмших зөвшөөрөл олгох хэрэгтэй юм билээ. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн нэгдсэн төв, Улсын бүртгэлийн ерөнхий газар, “BSB” худалдааны төв гэх мэт томоохон газруудад зэргэлдээх зам, талбайг нь хариуцуулах хэрэгтэй болов уу. Хэрэв зөвшөөрлийг нь олговол худалдаа, үйлчилгээ явуулахгүй байх боломжтой талаар тэд ярьж байна” гэв. Нийтийн эзэмшлийн зам, талбайд барилгын материал болон хүнс, бараа бүтээгдэхүүний худалдаа эрхэлж байгаа иргэн, байгууллага, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоож буй энэхүү явдлыг зарим нь дэмжиж байгаа боловч нэг хэсэг нь эсэргүүцэж, багагүй маргаан үүсгэж байна. Энэ үеэр худалдаа эрхлэгч Н.Сэлэнгийн байр суурийг сонслоо. Тэрбээр “Бид эрүүл ахуйн шаардлага хангаагүй, амархан муудах эрсдэлтэй хүнсний бүтээгдэхүүн зараагүй. Нүдний шил, оймс, дотуур хувцас зэрэг ахуйн хэрэглээний бараа зардаг. Албадан нүүлгэсэн ч бидэнд очих газар байхгүй. Явсан ч дахиад өөр хүмүүс ирээд зогсох нь бичигдээгүй хууль. Хэрэв эрх мэдлээрээ далайлгаж биднийг нүүлгэвэл ядуучуудын тоо нэмэгдэнэ. Бид хэнээс, юу ч гуйдаггүй учраас мөрөөрөө худалдаагаа хиймээр байна. Юун түрүүнд гадна талбайд барилгын материалаа эгнүүлэн тавьдаг хүмүүстэй тэмц. Бидний зарж буй нүдний шил, оймс зэргээс ямар нэг химийн хор ялгарахгүй. Харин цемент, элс шороог ил задгай тавих нь эрсдэлтэй. Бид хогны мөнгөнд сар бүр 30 мянган төгрөг төлдөг. Дараа нь томоохон худалдааны төв, эмнэлэг рүү ордог автозамыг чөлөөлүүл” гэлээ. Харин тухайн газарт 18 жил бараа зарж буй Д.Сарангэрэл түрээсийн байрны төлбөр өндөр, тавьж буй шаардлагыг хангадаггүй талаар учирлав.
С.ЮМСҮРЭН

Сэтгэгдэл (7)
(66.181.188.43)
TUGJREL BUURCH SIIREG BOLNO
Нийслэл хүү (112.72.14.59)
Мал бүхий иргэдийг хотоос гаргасан шиг малаа зараад Приус авч унаад хотын замын түгжээг үүсгэж байгаа бүдүүлэг бохир,заваан энэ Оркуудаа хотоос зайлуулаач ээ.Үндсэн хууль энэ тэр ярьдаг юм байна лээ.Тэгвэл өөрсдөөс нь хотод хэрхэн цэвэр амьдрах талаар хууль дүрэм судлуулж,шалгалт авч байж оршин зуух зөвшөөрөл олгое.Эсвэл өндөр татвар тогтоох хэрэгтэй.За тэгээд ч Оркуудад хэлэх юм уг нь их байна доо.Ядаж л хонины мах болж өгвөл байнга биш бага идэх,жилд нэг удаа цагаан сарын өмнө биш өдөр болгон усанд орох гэх мэт... ,,,
UNEN.mn (202.179.27.73)
Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
бат (202.9.41.57)
юмсүрэн гээд нэг тэнэг гичий байдаг ална шүү муу янхан минь
зөв (103.57.93.249)
100 айлыг хотоос гаргах шийдвэр хамгийн зөв шийдвэр талархаж бна шүү иргэд
зөв зөв (124.158.77.15)
Зөв зөв. би эмнэлэгт ажилладаг. дуудлагаар яваад буцахдаа бөөн бөглөө. уулзвар дээр буугаад алхсан. явган хүний зам байхгүй, наймаачид нь машинаа, болон бараагаа тавьна, бохир заваан, бүр нэгдүгээр эгнээ болон явган хүний зам бол байхгүй ш дээ. машинтай очоод бараа авах гэхээр зогсоол байхгүй, за тэгээд барилгын тоос шороо нь орчныг бохирдуулна. Ер нь барилгын үйлчилгээ хийхийг хатуу хориглох, нүүлгэх нь хамгийн чухал. Төр энэ тал дээр хамаг анхаарлаа хандуулан шуурхай нүүлгэХх хэрэгтэй. 100 айл руу ордог замыг 9 дүгээр дэлгүүр хүртэл хаагаад нүүтэл нь нээхгүй байх. эмнэлэг, иргэний бүртгэлээр үзүүлэх иргэд явган яваад үзүүлэх, эсвэл барилгын дэлгүүрүүдийг ажиллахыг хатуу хориглох гэх мэт арга хэмжээнүүдийг авах нь зөвөө.
(203.91.118.180)
бүгдийг нь хотоос гаргах хэрэгтэй, 100 айлын орчин бохир, бөглөрөө ихтэй, дуу чимээ, тоос шороо нь дийлдэхгүй болсон, ойр хавьд нь оршин суудаг хүмүүс өвчлөл, стресс ихтэй байдаг, хотоо хөгжүүлэхэд саад болж байгаа