Ерөнхий сайдын айлчлал хойшлогджээ
- 2018-05-22
- Улс төр
- 0
Ерөнхий сайд энэ сарын 23-26-нд ОХУ-д айлчилж, Санкт-Петербургийн эдийн засгийн форумд оролцох байв. Гэвч ОХУ-ын талаас Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг хүлээж авах бэлтгэл ажил хангагдаагүй гэсэн үндэслэлээр айлчлалыг хойшлуулсан талаар эх сурвалжууд мэдээлж эхэллээ.
Айлчлал хойшлогдсон шалтгааныг улс төрийн хүрээнийхэн Засгийн газрыг огцруулах асуудалтай холбон тайлбарласан нь ч байна. Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Санкт-Петербургийн форумд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Ч.Сайхан-билэг, Ж.Эрдэнэбат нар оролцож байжээ.
Сэтгэгдэл (0)