С.Баярын бие муудаж II эмнэлэгт хэвтүүлэхээр болжээ

Ерөнхий сайд асан С.Баярыг Оюутолгойн гэрээний асуудалтай холбогдуулан саатуулан шалгаж байгаа. Тэрээр цагдан хорихоос өөр байдлаар таслан сэргийлэх арга хэмжээ авах хүсэлт гаргасан ч шүүх хүлээж аваагүй.

Улмаар С.Баярын эрүүл мэндийн байдал муудаж, ШШЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан билээ. Эх сурвалжуудын мэдээлснээр, С.Баярын биеийн байдал муудсан тул “сайд нарын” буюу Улсын хоёрдугаар төв эмнэлэгт шилжүүлэн хэвтүүлэхээр болжээ. Одоогоор түүнийг хэдийд шилжүүлэн хэвтүүлэх нь тодорхойгүй байна.

Б.Цэнгэл

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)