Хуулийн салбарынхны хамтарсан өдөрлөг маргааш болно

Нийслэлийн 379, Монголын Өмгөөлөгчдийн Холбоо үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойн өдрийг тохиолдуулан энэ сарын 25-нд Жанжин Д.Сүхбаатарын талбайд хуулийн салбарынхны хамтарсан өдөрлөг болно. Өдөрлөгийг НЗДТГ, Монголын Нотариатчдын танхим, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Монголын Хуульчдын холбоо, 9 дүүргийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулах юм. Бүтэн өдрийн турш үргэлжлэх өдөрлөгийн үеэр төрөөс батлан гаргаж буй хууль тогтоомжийг олон нийтэд таниулах, сурталчлах, иргэдэд хууль, эрх зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй үзүүлнэ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (203.91.112.146)

    2018-05-29

    Mongoliin niigmiig buzarlaj Mongoliin khugjliin khar tushaa bolson khamgiin yalzarsan salbar salkjhi oruulakh ni baina ene ch neg udriin show l daa kkk