Яагаад С.Баярыгаа тоохгүй байна вэ?
- 2018-05-27
- Улс төр
- 10

Эрх барьж байгаа намын бүлэг Их хуралд 65-уулаа сууж байна.Өнөөдөр тэд олонх болоод төр барьж байгаа хувь заяа нь С.Баярын хүчин зүтгэлтэй шууд холбоотой. Шинэ цагийн түүхэнд хар толбо үлдээсэн алдарт долдугаар сарын 1-ний хурц тэмцлээр МАН-ыг хаах боломж бүрдсэн байв. Бухимдал нь туйлдаа хүрч ассан иргэд, тэмцэгчид намын байрыг галдан шатаасан. Гэтэл С.Баяр намаа төлөөлж улаан нүүрээрээ гарч ирээд МАН-ыг аварсныг бүгд мэдэж л байгаа. Хэрэв С.Баяр ийм алхам хийгээгүй бол МАН өнөөдөр эрх барих нь байтугай Их хуралд ч суудал авч чадахгүй л байсан байх. Харамсалтай нь өнөөдөр тэд С.Баярыгаа яагаад тоохгүй байна вэ. Уг нь академик шинж чанартай, зарчимч, ноён нуруутай гэгддэг МАН-д хүндэтгэл, ёс зүй гэж баймаар юм даа. С.Баяр бол намын нэр хүндийг өсгөхөд асар их ажил хийсэн хүн.
Монголчууд Оюу толгойн том төслөөрөө дэлхийн газрын зураг дээр тодрох замыг С.Баяр тавьсан. Ийм том төслийг эхлүүлнэ гэдэг хэн хүний хийчихдэг ажил биш. Жинхэнэ улс төрийн эр зориг шаардсан шийдвэр байдаг. Харин С.Баяр Оюу толгойг хөдөлгөж чадсан. Монголчуудын 30 жилийн мөрөөдлийг биелүүлж, гадны хөрөнгө оруулалт татсан түүний гавьяаг хүн бүр одоо ярьж байна. Гэхдээ С.Баяр тухайн үед Оюу толгойгоос дутахгүй том шийдвэр гаргасныг хэн ч тоохгүй байх юм. Одоо манай улсыг тэжээж байгаа том орд болох Таван толгой бүхэлдээ хувьд очоод байсныг С.Баяр төрд эргүүлж авсан. Үүнийг хүмүүс санадаг болов уу. Эсвэл түүний шийдвэрт өсөрхсөн хүмүүс өнөөдөр шоронд явуулчихав уу.
Байгалийн баялагтай хэрнээ буурай хөгжилтэй орнуудын туршлагыг харахаар уул уурхайгаа хөрөнгө, мөнгөтэй улсуудад тавиад алдчихдаг. Нэгэнт хувийн өмчид очсон хөрөнгийг ард түмэн нь ч, төр нь ч мянга заргалдаад авч чаддаггүй. Бид яг л ийм зам руу явах гэж байсныг С.Баяр зогсоосон. Тэр үед Таван толгойн хувьцааг ард түмэнд тараана гэдгийг иргэн Дугар нарын хүмүүс дуугардаг байв. Ингээд С.Баярын Засгийн газар Таван толгойг хувийн компаниас хурааж, төрд авах замаар иргэдэд эзэмшүүлье гэсэн санаачилгыг гаргасан. Ингэж Таван толгойгоо авч үлдсэн гавьяатай хүнээ өнөөдөр шоронд явуулчихаар яаж Таван толгой хөдлөх юм бэ. Монголын төр зүтгэсэндээ халтай гэгчээр гавьяа байгуулсан хүмүүсээ барьж, хориод байх юм бол үнэндээ хөдлөх хүн олдохгүй л болов уу. Энэ Засгийн газраас Таван толгойг хөдөлгөх тал дээр ажиллахгүй байна гээд л нэхээд байдаг. У.Хүрэлсүх мэдээж шоронд орохыг хүсэхгүй шүү дээ.
Хэрэв С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарыг шоронд унагахгүйгээр авч үлдвэл дараа дараагийн хүмүүст том дархлаа болно. Тэгж чадахгүй бол олон жил хүлээлт үүсгэсэн том төслүүд хөдлөхгүй, улс төрийн том шийдвэрүүд гаргах зориг, зүрхтэй хүн ч олдохгүй.
Б.Энхтүшиг

Сэтгэгдэл (10)
zochin (64.119.27.247)
B Enhtuvshing mash ih demjij bna Uneheer MAN,ulsad gaviya baiguulsan hun Yadagiimbe baga zereg shan avaa l biz!!!
hhj (66.181.160.83)
odoo oyutolgoi l mongolig tejeegeed ehelchihsen bishyy.yun gadnihand ogoh ve.baijh l bga sh de.tomoor n oilgo.iim tom tosliig hodolgoson hyn hen bainaa.tavantolgoig hen huviin hedhen oligarhaas ard tymend avch ogson be.iim ajlig jenko hiij chadahuu.ooroo l avahig bodno doo
MGL-d (64.119.20.230)
Чи тэгээд Баярын оронд сайд болоод эх орон, ард түмнээ авраад баян тансаг амьдруулж байхгүй яасан юм бэ дээ. Нэг л их мэдэгч ийн дүр эсгээд, чи ер нь ажил хийж, алдаж онож үзсэн юм уу? !
mgl (103.9.90.130)
oyutolgoig gadniihand ogchood oorsdoo orond barigdaad suuj bgaa ni zub yumuu gadniihand mongolchuudiig heden arban jil zugeer tejeeh iim ordiig gadniihand zugeer belgeleh gereeg hench yamarch munhag hun hiichineshdee ene enhtushig gedeg nohor yugaa yariad bgaad dahiad baylagaa zugeer gadniihand ogch abilga abah erh olgoj og geed bgam uu
(150.129.140.169)
Баттулга бол ойлгомжтой. Гол буруутан Хүрэлсүх. Хэний буянаар Ерөнхий сайд болсноо бодох хэрэгтэй. Түүх эргэнэ. Баярыг гаргаж чадахгүй бол үнэхээр Баттулгын хармааны муужгай гэдгээ нотолж байгаа нь тэр байна даа.
Зочин (64.119.20.230)
Үүнийг л муухай МОНГОЛ араншин гээд байгаам даа. Туйлшрах, хазайсан нэгэн рүүгээ бүлэглэж дайрах, харааж зүхэж, тавлах бол цусанд нь шингээстэй .Өөрсдөө өвдөхгүй, өтлөхгүй, үхэхгүй юм шиг царайлна даа харин ч нэг. . .
ATG - mash sain ajilaarai - Mongol Ulsaa Odoo l Avarah Hergtei shuu ! (118.40.91.28)
Odoo l Mongol Ulsaa Avarhgui Yum bol , Mongol Ulsaa , Aldaj Mednee ! ATG - ZALUUCHUUDAA ZORIGTOI BAIGAARAI !
Odoo yanaa - sain bod , bodooroi buruu yum hiivel iim baidald orno ! (118.40.91.28)
C.BAYR - gantsaarai bishee bylegleen olon muuhai gemt buruu zyil hiisen shuu de ! C.BAYR , C.BAYRTSOGT , Ch.SAIHANBILEG Nartai Byleglen C.BAYR - iin, Naiz Ts.ELBEGDORJ Olon muuhai yum hiisen shuu de? " MAXN " - gej baisan getel odoo hoer nam bolson Namaa Hoer huvaasan "MAN" - N.ENKHBAYR - 3 dah Erunhilugchuu shorond hiisen , Oyun - Tolgoin geree asuudaltai - Dubai n geree asuudaltai - Mongol Uls Yagaad Iim ih Urund orchvoo ! Odoo hyrtel manai Tsasag Gazar Zeel avsaar l bna . Yagaad gevel olon muuhai hiisen bna. Ganz C.BAYR bishee , bylegleen hiisen baidag olon nuhduud orolzoj niilj hiisen . " Oyun - Tolgoin " dahin sain shalgah hergtei shuu! Olon uur geree baidag gesen - Yag " ORIGINAL " Olj shalgah hergtei shuu ! Mongol Ulsad - Yagaad Hurung Oruult , gej uguh baital , geh baih estoi atal " Zeel - bolgoj " ugsun Baidag !
(66.181.160.127)
Mash zuv bichsen bna.ene jenkotoigoo taarsan gulugnyyd oilgohgyi l de.oyuni byad n hyrehgyi
Зочин (112.72.14.159)
Б Энхтүшиг гуай? Чи битгий дэмий юм бичээд олон түмний толгойг эргүүлэх гээд бай.Хахууль авсан эсэхийг л ард түмэн нотлох эсэхийг нь хараад байгаа юм ш дээ.