Нанзаддорж: Аймгийн АН-ын даргаар ажилласан туршлага маань цэцийн гишүүн болох үндэслэл болно
- 2018-05-28
- Улс төр
- 7

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр гурван хүнийг өнгөрсөн долоо хоногт шинээр томилсон билээ. Ингэснээр бүрэн эрхийнх нь хугацаа дуусгавар болсон гурван гишүүний оронд Б.Буяндэлгэр, Г.Туулхүү, Ц.Нанзаддорж нарыг томилов. Тэднийг томилох үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин “Цэцийн гишүүн болох хүнд хоёр үндсэн шалгуур бий. Энэ нь “хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй хүн байна” гэдэг заалт. Хууль зүйн мэдлэгтэй байх гэдэг нь тодорхой. Харин Цэцийн гишүүн болоход улс төр талаасаа хэр мэргэшсэн хүн бэ” гэсэн асуултад нэр дэвшигч Ц.Нанзаддорж “Яг үнэнээ хэлэхэд улс төрөөр дагнаж мэргэшсэн зүйл надад байхгүй.
Гэхдээ сүүлийн хоёр жилд Говь-Алтай аймгийн АН-ын гишүүд намайг дэмжсэнээр аймгийн намын даргаар жил гаруйн хугацаанд ажилласан туршлагатай” гэсэн нь олон хүний эгдүүг хүргэв. Өөрөөр хэлбэл, “Цэцийн дээр хөх тэнгэр л бий” хэмээн цар хүрээг нь илтгэдэг Үндсэн хуулийн Цэцэд очих хүний амнаас ийм үг гарсан нь жинхэнэ утгаараа мэргэшсэн олон хүнийг гутаасан үйлдэл боллоо гэж дүгнэх хүн ч байна. Цэцийн гишүүн болж буй хүн “аймгийн намын даргаар ажилласан туршлагатай учраас Цэцийн гишүүн болж байна” хэмээсэн нь Монгол төрийн эмгэнэл гэж дүгнэх нэгэнтэй ч таарав. Тийм ч учраас Цэцийн гишүүн болох хүнд “Улс төрийн болон төрийн албанд ажилласан” гэх шаардлага тавьдгийг болиулах тухай саналыг ч цөөнгүй гишүүн гаргасан юм. Ямартаа ч АН-ынхан, тэр дундаа Говь-Алтай аймгийн АН-ынхан ийнхүү Цэцийн гишүүнтэй боллоо, түүнийг цаашид хэрхэн ажиллахыг, улс төрд ажилласан “туршлагаа” Цэцэд хэрхэн гаргахыг харах л үлдлээ.
М.ӨНӨРЖАРГАЛ

Сэтгэгдэл (7)
(66.181.160.120)
iim hvniig dewshvvlj baidag lalar batalj baidag lalaruud
(66.181.160.120)
iim hvniig dewshvvlj baidag lalar batalj baidag lalaruud
(202.21.108.34)
МАН-ханы царайг энэ томилгоо харуулжээ.Бас энэ нөхөр бас ичихгүй ээ.
(202.179.31.107)
Манай Ерөнхийлөгч Баттулгад өөр нэр дэвшүүлчих хүн олдоогүй л юм байхдаа чааваас даа Ороо нь ороогоороо Жороо нь жороогоороо гэж Новш
(202.179.26.77)
АРАЙ я дээ ЯДАЖ МОНГОЛ ЭЦЭГТЭЙ хүн ОЛДСОНГҮЙ ЮУ
(202.70.34.130)
ийм л амьтныг зөвшөөрч суудаг эрх баригч Ардын намынхан эмгэнэлтэй
(103.9.90.50)
хахахахахахахахахахахахахах МУНДАГ хэллээ