Сар шинийн барилдаанд дархан аварга Б.Бат-Эрдэнэ хамгийн олон түрүүлжээ
- 2012-02-17
- Спорт
- 0
Сар шинийн барилдаанд дархан аварга Б.Бат-Эрдэнэ хамгийн их түрүүлжээ. Энэ сарын 21-нд буюу ирэх мягмар гаригт сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаан болно.

Сар шинийн барилдаанд дархан аварга Б.Бат-Эрдэнэ хамгийн их түрүүлжээ. Энэ сарын 21-нд буюу ирэх мягмар гаригт сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаан болно. Тухайн оны төлөв, улсын наадмын өнгийг тодорхойлдог гэж ихэд бэлгэшээдэг уг барилдаанд улс, аймаг, цэргийн цолтой 256 хүчтэн уран мэх, хүч чадлаа сорин зодоглодог. 50 дахь удаагаа зохиогдож буй тус барилдаанд давхардсан тоогоор 17 бөх түрүүлж, 27 бөх үзүүрлэжээ. 1963 оноос радио, 1967 оноос телевизээр орон даяар шууд дамжуулах болсон цагаан сарын анхны барилдаанд 64 бөх зодоглосноос улсын залуу заан Ж.Мөнхбат түрүүлж, улсын арслан Ч.Бээжин үзүүрлэсэн байна. Дархан аварга Б.БатЭрдэнэ 12 түрүүлснээс, 11-т нь дараалан түрүүлж, хосгүй амжилт үзүүлсэн бол дархан аварга Х.Баянмөнх найм, Ж.Мөнхбат зургаан удаа манлайлжээ. Харин аймгийн арслан Ч.Санжаадамба 2010, Ш.Мөнгөнбаатар 2011, улсын начин Ч.Өвгөнхүү 1969, О.Балжинням 1987 онд түрүүлсэн байхад аймгийн арслан Б.Ганбат 1998, Ц.Магалжав 2000, улсын начин Л.Дашдагва 1964, Ё.Ишгэн 1984, Ду.Батбаяр 2008 онд үзүүрлэсэн аж. Ингээд сар шинийн барилдаанд түрүү хамгийн олон хүртсэн Б.Бат-Эрдэнэ аваргын түрүүг уншигч Та бүхэнд тухайн үеийн цолоор нь танилцуулъя.
1988 онд улсын заан Б.Бат-Эрдэнэ
1989 онд улсын арслан Б.Бат-Эрдэнэ
1990 онд улсын аварга Б.Бат-Эрдэнэ
1991 онд дархан аварга Б.Бат-Эрдэнэ
1992 онд дархан аварга Б.Бат-Эрдэнэ
1993 онд дархан аварга Б.Бат-Эрдэнэ
1994 онд дархан аварга Б.Бат-Эрдэнэ
1995 онд дархан аварга Б.Бат-Эрдэнэ
1996 онд дархан аварга Б.Бат-Эрдэнэ
1997 онд дархан аварга Б.Бат-Эрдэнэ
1998 онд дархан аварга Б.Бат-Эрдэнэ
2000 онд дархан аварга Б.Бат-Эрдэнэ
2006 онд дархан аварга Б.Бат-Эрдэнэ
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)