Ардчилсан нам хүүхдээр улс төрийн “шоу” хийсэн үү?

Ардчилсан намаас Эрдэнэт хотод зохион байгуулсан "Монголоо сонсъё"  уриатай нээлттэй өдөрлөгийн үеэр Л.Бранижал хэмээх хүүхэд төрөөс олгогддог мөнгөө авч чадахгүй байгаа талаар уйлан ярьсан нь олон хүний сэтгэлийг эмзэглүүлж, бас бухимдлыг ч төрүүлээд амжсан. Гэтэл нь энэ худлаа болохыг Орхон аймгийн Хөдөлмөр халамж, үйлчилгээний хэлтсээс мэдэгджээ.

Тус албан бичигт Л.Бранижалд  төрөөс олгох ёстой бүх халамжийн тэтгэмжүүд 2012 оноос эхлэн өнөөдрийг хүртэл хэвийн олгогдож байгаа талаар дурдсан байна. Албан бичиг “Нийслэлийн мэдээ” гэх фэйсбүүк хуудсанд нийтлэгдсэнээр энэ мэтээр хүүхдийн гэнэн занг ашиглаж, улс төрийн “шоу” хийж, хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглож буй Ардчилсан намын арчаагүй үйлдэлд зэвүүцсэн иргэдийн сэтгэгдэл цахим орчноор дүүрчээ.

Зөрчлийн хуулийн 6.20 дугаар зүйлд “Хүүхдийг өөрийнх нь ба эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зөвшөөрөлгүйгээр мэдээлэл, сурталчилгаанд ашигласан хүнийг 100000, хуулийн этгээдийг 1 сая төгрөгөөр торгоно.” гэж заасан байдаг байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Шударга байл даа (103.111.68.50)

    2018-05-29

    АН нэг иймэрхүү л юм хийх юм Улс орон мөнгөгүй модоо барих цаг дээр тулсан үед сонгогч олон МАН д итгэл хүлээлгэж энэ АН нөхдүүд улс орныг дуусгах юм байна гэж ойлгож сонголтоо хийсэн Тэр нь ч алдаагүйг цаг хугацаа харуулж байна.Улс төр хийж болно Улс төрийн намуудын үндсэн үүрэг л дээ. Гэхдээ Бид ямар мөнгөтэй улсыг авч ямар мөнгөгүй болголоо. гэдгийг мэддэг бол жаахан дуугай сууж бусдын ажлыг хийлгэ. АН ын жирийн олон гишүүд дэмжигчид АН ын томчууд дээгүүрээ энэ улсын мөнгийг идэж ууж дууссаныг мэдэхгүй болохоор намаа өмөөрөх нь зүйн хэрэг гэхдээ ард түмнээсээ тасарсан дарга нарын нам хол явдаггүй юм. Үүнийг МАН -хан ч эрт л ойлгож чадвал сайн даа Танай намын тэр М.Энхболд Бадамжунай гэсэн 60 тэрбумын луйварчид л танай намыг ална даа