Татвараа төлөөгүй жолоочийг өдөр бүр торгоно
- 2018-06-03
- Улаанбаатар
- 5

Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, авто зам ашигласны төлбөр, хураамжийг төлөх хугацаа зургадугаар сарын 1-ээр дуусгавар болж буй.
Нийслэлийн ИТХ-ын тогтоолын дагуу жолооч нар тээврийн хэрэгслийнхээ улсын дугаарын сүүлчийн орноос хамааран тодорхой саруудад татвар, хураамжаа төлөх үүрэгтэй. Гэвч татвараа төлөөгүй жолооч олон байгааг албаныхан хэлж байна. Тиймээс нийслэлийн Татварын газрынхан татвар төлөөгүй жолооч нарыг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээ авахаар болжээ. Тодруулбал, татвараа төлөөгүй бол хөдөлгөөнийг нь хязгаарлаж, Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 75.1.4-т заасны дагуу торгууль ногдуулах юм. Өөрөөр хэлбэл, жолоочийг 240 мянган төгрөгөөр торгоно гэсэн үг. Эл арга хэмжээтэй холбогдуулан дүүргүүдийн Татварын хэлтсүүд уртасгасан цагаар ажиллаж байгаа юм байна.
Б.Саруул

Сэтгэгдэл (5)
Зараа (182.160.0.49)
Нэг зүйлийн гэмт хэрэгт нэг л удаа шийтгэл оногдуулдаг биш билүү
монгол жолооч (202.179.31.122)
зүгээр л энэ намыг 20 онд цэвэрлээд хаячих юу юу гэж хуцаж гарч ирлээ пизданууд
ard tumen (182.160.0.172)
bid chini mongiig tarij urguuldag humuus bish shuu dee.sait bolgon ondoo medeelel taraah yumaa.10huvi torguulitai geh yum.odoo 240 l geh yum.oorsdoo ter ediin zasgiig suiruulsen humuusiin mongiig huraagaachee.jiriin irgedee shulah geed l archaagui baih yumaa
Zochin (111.239.176.126)
Hundetgeh shaltgaantai humuus ni tuuniigee notlood torguulias chuluulugdunu gej bodoj bn. Haana, hend handah ve
zochin (203.91.118.180)
ard irgedee ingej tatvaar daramtaj bolohgvi shvv dee mashin in evdersen gadaad dotood ajiltai hvn bga bizdee