Эмэгтэй уулчид Африк тивийн оргилд гарна
- 2012-02-17
- Спорт
- 0

Гавъяат тамирчин Б.Гангаамаагаар ахлуулсан таван хүний бүрэлдэхүүнтэй эмэгтэй уулчид дэлхийн ноён оргилийн нэг Африк тивийн Климанджаро ууланд авиралт хийхээр эх орноосоо мордлоо. Энэхүү багийн зорилго нь битүүний шөнө авиралт хийж, шинийн нэгний өглөө Климанджаро уулын оргилд Монгол Улсынхаа төрийн далбааг мандуулах явдал юм хэмээн багийн ахлагч Б.Гангаамаа онцолсон юм.Сонирхуулахад Танзани Улсад орших тус оргил нь далайн түвшнээс 5895 метрийн өндөртэй аж.
www.UNEN.mn Ч. Батцэцэг

Сэтгэгдэл (0)