Д.Амарбаясгалан: Нийслэлийн нам асуудлаа шийдэж чадахгүй бол Удирдах зөвлөл хуралдана
- 2018-06-06
- Улс төр
- 3

Нийслэлийн МАН- ын хороо 34 дүгээр Бага хурлаа энэ сарын 7-нд хуралдуулах тов гаргасан ч тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байгаа юм. Бага хурлаар нийслэлийн МАН-ын хорооны даргын асуудлыг хэлэлцэнэ. Хуралд саналын эрх бүхий 369 төлөөлөгч оролцуулахаар тогтохдоо 69-ийг нь квотоор оруулах шийдвэр гаргасан нь маргаан дагуулаад буй. Энэ талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Намынхаа эв нэгдлийг хангах, гишүүдийн оролцоог тэгш байлгах, намын анхан шатны байгууллагын төлөөллийг намын хуралдаа орж, санал бодлоо илэрхийлэх боломжийг хангах ажлыг нийслэлийн намын даргын үүрэг гүйцэтгэгч хийх ёстой.
Бид нэг дүрэмд захирагдаж л ажлаа явуулах ёстой. Дүрэмд юу гэж заасан байна, түүнийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Дүрмээр тоглохгүй бол улс төр утгагүй болно, намын эв нэгдэл алдагдана. Бид бүгдийг захирах ганц зүйл бол намын дүрэм. Дүрэмдээ юу гэж заасан түүнийг л биелүүлэх ёстой. Дүрэм зөрчиж Бага хурал хуралдуулах боломжгүй. Зарласан хугацаандаа буюу энэ сарын 7-нд хурлаа хийх ёстой. Цаг алдаад, хойшлуулаад байх шаардлага байхгүй. Нийслэлийн нам асуудлаа шийдэж чадахгүй бол Удирдах зөвлөл хуралдана” хэмээн байр сууриа илэрхийлжээ.
М.ЭНХ

Сэтгэгдэл (3)
аагий (122.201.23.122)
69квот гэдэг чинь л луйвар хийх гол зэвсэг шдээ. Одоо ч бүр хор найруулахдаа гаршиж байна доо. жирийн гишүүд хүртэл намын аль нэгэн хуралд төлөөлөгч сонгохдоо саналаа үнэлээд сурчихсан. Ёстой эмгэнэл...
МАН - ын гишүүн (64.119.25.33)
МАН - ЫН УДИРДАХ ДЭЭД ДУНД ШАТАНД МАФИЖСАН БҮЛЭГЛЭЛИЙН ШУРГАЛУУЛСАН ЛУЙВАРЧИД НАМЫГ ДОТРООС НЬ ИДЭЖ УЛС ТӨРИЙН НАМ БУС МАФИЖСАН ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ГЭМТ ХЭРГИЙН БАЙГУУЛЛАГА БОЛГОЖ БАЙНА!!!
(103.26.195.31)
Жунгаа Амарбаясгалан