"Олон улсын балет" анхдугаар тэмцээн зохион байгуулагдлаа

Монголын балетын бүжгийн хөгжлийг олон улсын түвшинд хүргэх зорилгоор "Олон Улсын Балет" тэмцээнийг 2018 оны 05 дугаар сарын 29-нөөс 06 дугаар сарын 02-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахад дэмжлэг үзүүлэн ажиллалаа. Уг тэмцээнд оролцох гадаадын уран бүтээлчдийг http://mongolianballet.com цахим хаягаар, харин дотоодын оролцогчдоо "Монголын балет хөгжлийн сан"-гийн байранд 3 насны ангиллаар бүртгэв. Тэмцээн нийт 2 үе шаттай зохион байгуулагдсан бөгөөд дотоодын оролцогчдын эхний шатны шалгаруулалт 2018 оны 05 дугаар сарын 28,29-ны өдрүүдэд, гадаадын уран бүтээлчдийн шалгаруулалтыг 05 дугаар сарын 30,31-ний өдрүүдэд зохион боллоо. Энэ жилийн "Олон Улсын Балет" тэмцээнд нийт дотоодын 150 гаруй, ОХУ-н Якут, Буриад, БНСУ, Сингапур, Япон, БНХАУ-уудын 30 гаруй бүжигчид оролцож туршлага солилцон шилдгээ шалгаруулж дараагийн шатанд өрсөлдлөө. Тус тэмцээний шагнал гардуулах ёслол 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр УДБЭТ болж өндөрлөлөө гэж нийслэлийн Соёл, урлагийн газраас мэдээллээ.

12-14 насны Pre Junior төрөл

 

15-18 насны Junior төрөл

 

19-29 насны Senior төрөл

 

Орчин үе /Contemporary/

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)