МАН-ын бүлэг Д.Гантулга гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэв
- 2018-06-08
- Улс төр
- 3

УИХ дахь МАН-ын бүлэг дөнгөж сая хуралдаж, Д.Гантулга гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцлээ.
Учир нь Улсын Ерөнхий прокуророос Д.Гантулга болон Д.Мурат гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д ирүүлсэн. Хуулийн дагуу уг саналд өнөөдөр 17.00 цагаас өмнө УИХ хариу хүргүүлэх ёстой юм.
Бүлгийн хуралдааны шийдвэрийн талаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангаас тодруулахад, "Бүлгийн хуралдаанаар энэ асуудлыг авч хэлэлцсэн ч тодорхой шийдэл гараагүй. Энэ асуудлыг УИХ-ын бүтцийн байгууллагууд шийдвэрлэх ёстой. Өөрөөр хэлбэл, одоо УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо болон Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана. Үүний дараагаар чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн шийдвэрлэнэ" гэлээ.
Б.Цэнгэл

Сэтгэгдэл (3)
Иргэн (66.181.178.139)
Уул нь ноён нуруутай,тулхтай намын нэр хүндийг бодохын оронд НУТГИЙН БООВ,ТАЛХАНД ДУРТАЙ ХҮҮГ БОДОЖ ШИЙДВЭР ГАРГАХДАА ТУЛСАН БОЛ МАН МӨДДӨӨ СЭХЭХГҮЙ.С.ЭРДЭНЭ Ч ГЭСЭН ӨРӨӨСӨН ДУГУЙ ШҮҮ ДЭЭ.
Сонгогчид дээр чинь бна (66.181.178.139)
Өө зайлуулаа.Лав энэ асуудал дээр намын даргадаа үнэнч "ХУЛЧГАР+АЙМХАЙ+ХУВИА БОДОГЧ+БЭРТЭГЧИН"-гүүдтэй юу ярьхав дээ. Одоо үлгэр жишээчээрээ гайхуулж яваа МОНГОЛЫН АРДЧИЛСАН НАМЫН үнэн дүр төрхийг харзная...
(202.21.106.170)
Цайрсан хулгайч нар шүү, өөрийнхөө мөнгө хөрөнгөөр арай гэж олсон суудлыг нь нэг муу хууль дүрэм шиг юмаар шоглоод яахав гээд шийдэлд хүрээгүй тараа биз