Эмэгтэй гишүүд хоёр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх нь зөв гэв
- 2018-06-08
- Улс төр
- 0

УИХ-аар Д.Гантулга, Д.Мурат нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Улсын ерөнхий прокурорын саналыг хэлэлцэж байгаатай холбогдуулан эмэгтэй гишүүдийн төлөөлөл мэдээлэл хийлэээ. Тэд УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх нь зөв хэмээн үзэж байгаа ажээ. УИХ-ын гишүүн Д.Оюунхорол "Энэ хоёр гишүүн бүрэн эрхээ түдгэлзүүлээд шүүх дэр гэм буруутай эсэхээ тогтоолгох хэрэгтэй. УИХ-ын түүхэнд анх удаа хамгийн олон буюу 13 эмэгтэй гишүүн сонгогдсон.
Монголчууд эмэгтэйчүүдийн дуу хоолой болж дуугараасай гэж биднийг сонгосон.Хууль шүүхийн өмнө тэгш байх Үндсэн хуулийн зарчмын өмнө УИХ-ын гишүүн ч ялгаагүй хууль шүүхийн өмнө гэм буруугаа хүлээдэг байх ёстой гэсэн хатуу байр суурьтай байгаа. Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хоёр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал дэмжигдээгүйд харамсч байна. Монголын нийгмийн 51.6 хувь нь эмэгтэйчүүд. Өнөөгийн цаг үед хүчирхийллийн гэмт хэрэг маш их гарах боллоо. Ийм үед асуудалд ингэж хандаж байгаа нь харамсалтай" гэв.
Ц.Энхээ

Сэтгэгдэл (0)