Монголын тамирчид аваргын төлөө
- 2012-02-18
- Спорт
- 0
ОХУ-ын кикбоксын холбоо, Хабаровск мужийн амбан захирагчийн алба хамтран ирэх 03 сарын 02 нд тус хотноо нэгэн сонирхолтой халз тулааныг зохион байгуулахаар болжээ.

ОХУ-ын кикбоксын холбоо, Хабаровск мужийн амбан захирагчийн алба хамтран ирэх 03 сарын 02 нд тус хотноо нэгэн сонирхолтой халз тулааныг зохион байгуулахаар болжээ. Энэ тулаанд Монголоос 68 кгийн жинд Ө.Төрбаяр, 73 кгд Г.Жавхлан нар мэргэжлийн кикбоксын дүрмээр 3 минутаар 5 үе өрсөлдөнө. Ө.Төрбаярын хувьд 2011 оны сонирхогчдын ДАШТ-нд түрүүлж дэлхийн шигшээ багт уригдаад байгаа билээ. Тэрээр энэ удаа Алс дорнодын мэргэжлийн кикбоксын аваргын төлөө ОХУ-ын тамирчинтай өрсөлдөнө. Харин Г.Жавхлан 73 кг-н жинд Мэргэжлийн кикбоксын Азийн аварга цолын төлөө Казахстаны тамирчинтай хүндхэн бөгөөд хариуцлагтай тулааныг хйих юм.Тэрээр мэргэжлийн рингэнд 9 дэхь тулаанаа хийх гэж байна. Тамирчлын бэлтгэл сургуулилтыг кикбоксын спортын ОУХМ О.Алтанпүрэв удирдан явуулж байгаа бөгөөд багш,тамирчид энэ сарын 27-нд хойд хөршийг зорихоор болжээ.
www.UNEN.mn Ч. Батцэцэг

Сэтгэгдэл (1)
hun (122.172.167.37)
Alaad uguuruu ivan osmanii zulbasaguudiig