Сонгомол чөлөөт бөхийн Азийн аварга эхэллээ
- 2012-02-18
- Спорт
- 0
Солонгосын Гуми хотноо бөхийн чөлөөт, сонгомол, эмэгтэй бөхийн Азийн аварга шалгаруулах насанд хүрэгчдийн тэмцээн эхэллээ. 

Солонгосын Гуми хотноо бөхийн чөлөөт, сонгомол, эмэгтэй бөхийн Азийн аварга шалгаруулах насанд хүрэгчдийн тэмцээн эхэллээ. Тэмцээнд Арабын Эмират улс, БНСУ, БНХАУ, Вьетнам, Индонези, Иордан, Ирак, Иран, Йемен, Казакстан, Камбож, Катар, Киргиз, Монгол, Сири, Тажик, Тайвань, Тайланд, Туркмен, Узбек, Филиппин, Энэтхэг, Япон зэрэг 23 орны хоёр зуун бөх хүчээ үзэж байна. Энэ жил манай улс Азийн АШТ-нд залуу тамирчдаа түлхүү оролцуулж байгаа бөгөөд эмэгтэй бөхчүүдийн барилдаан өнөөдөр 48, 51, 55 кг, маргааш эмэгтэй 59, 63, 67, 72, эрэгтэй 55, 60 кг, Ням гаригт эрэгтэй 66, 74, 84, 96, 120 кг-ийн жингийн бөхчүүдийн барилдаанууд болно.Өнгөрсөн жилийн Азийн АШТ Узбекийн Ташкент хотноо болж зохион байгуулагч орны бөхчүүд нутгийн дэвжээнээ гайхалтай амжилт үзүүлж, чөлөөт бөхийн төрөлд тэргүүн байр, сонгомол барилдааны төрөлд 2-р байрт шалгарч байсан бол манай эрэгтэй баг Ираны дараа 3-р байр, эмэгтэй бөхчүүд багийн дүнгээр Япон, Хятадын багийн дараа мөн 3-р байрт шалгарч байжээ.
Ч. Батцэцэг

Сэтгэгдэл (0)