Хаврын чуулганыг ирэх долоо хоногт хаана
- 2018-06-22
- Улс төр
- 0

УИХ-ын хаврын чуулганыг ирэх долоо хоногийн баасан гарагт завсарлуулахаар болжээ. Хуулийн дагуу хаврын чуулганыг долоодугаар сарын 1-ний өдөр завсарлуулах учиртай. Гэвч энэ удаад амралтын өдөр таарч байгаа учраас урагш татаж, зургаадугаар сарын 29 буюу ирэх баасан гаригт завсарлуулахаар болжээ. Засгийн газраас Тавантолгойн төслийг энэ сарын 20-нд УИХ-ын даргад өргөн барьсан. Ингэхдээ Засгийн газраас яаралтай дэгээр хэлэлцүүлэхээр өргөсөн.
Тиймээс УИХ уг асуудлыг яаралтай горимоор хэлэлцэж, хаалтаа хийхээс өмнө шийдвэр гаргах бололтой. Түүнчлэн энэ удаагийн хаврын чуулганаар Үндсэн хууль болон Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэхээр хэлэлцэх асуудлын жагсаалтад багтаад байсан. Гэвч ийнхүү хаалтаа хийх хугацаа тулав. Гэхдээ энэ мэтээр хэлэлцэх асуудал цөөнгүй байгаа учир ээлжит бус чуулган зарлаж магадгүй байна.
Б.Энх

Сэтгэгдэл (0)