Маргааш “Мөсөн шагайн наадам” болно

Монголын аялал жуулчлалын холбооноос зохион байгуулж буй  “Нүүдэлчин өвөл 2012” наадам хоёр, гуравдугаар сард болно. Хоёр хэсэг, зургаан  төрөлт тус наадмын хөтөлбөрийг Аялал жуулчлалын холбооноос гаргажээ.Монголын аялал жуулчлалын холбооноос зохион байгуулж буй  “Нүүдэлчин өвөл 2012” наадам хоёр, гуравдугаар сард болно. Хоёр хэсэг, зургаан  төрөлт тус наадмын хөтөлбөрийг Аялал жуулчлалын холбооноос гаргажээ.

Наадам энэ сарын 21, 22-нд буюу шинийн 1, 2-нд Төв аймгийн Жаргалант сум, “Монголын нууц товчоо” цогцолбороос эхэлсэн юм. Мөн шинийн нэгний өглөө анхны нар харах аялал “Чингис хаан” цогцолбор хөшөөний орчим болсон байна.

Харин маргааш “Нүүдэлчин өвөл-2012” наадам Улаанбаатар хотод Зайсан толгой, Туул голын хөвөөнд “Мөсөн шагайн наадам”-аар үргэлжилнэ. Наадмын Б хэсэг  ирэх сарын 1-нд Хөвсгөл аймгийн Алаг эрдэнэ сум, Хатгал тосгонд “Мөсний баяр”-аар үргэлжлэх ажээ. 
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)