“Бүтээлч, ухаалаг, байгальд ээлтэй тээвэр” сэдэвт олон улсын зөвлөгөөн боллоо

Нийслэлийн Зураг төслийн хүрээлэн Зүүн өмнөд азийн тээврийн судалгааны нийгэмлэг, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Механик, тээврийн сургууль, Монголын тээвэр судлаачдын нийгэмлэгтэй хамтран “Бүтээлч, ухаалаг, байгальд ээлтэй тээвэр” сэдэвт олон улсын зөвлөгөөнийг өнгөрсөн сарын 30-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Зөвлөгөөнд Зүүн өмнөд азийн тээврийн судалгааны нийгэмлэгийн ерөнхийлөгч Доктор Тэцүо  Яа, дэд ерөнхийлөгч, Өмнөд Солонгосын тээврийн институтын дарга Доктор Жейхак О болон бусад 20 орны 30 гаруй эрдэмтэн судлаачид, тээврийн салбарын удирдлагууд оролцлоо. Тус Хүрээлэн Нийслэлийн авто замын сүлжээг хөгжүүлэх дунд, урт хугацааны мастер төлөвлөгөөг боловсруулж байгаатай холбогдуулан уг ажлаа дээрх эрдэмтэн судлаачдын дунд хэлэлцүүлж, хот төлөвлөлт болон тээврийн салбарын бодлогын хэмжээний үнэтэй зөвлөгөө авч, цаашид хамтын ажиллагаа өргөжүүлэх талаар харилцан тохиролцов.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (66.181.191.68)

    2018-07-03

    busway yavuul arai hurdan trambai shig