Л.Эрдэнэчулуун: Орон сууцны нэг давхрын цайны газруудыг хаана

НМХГ-ын дэргэдэх зөвлөлийн хурлаар орон сууцны нэгдүгээр давхарт байрладаг хоолны газруудын үйл ажиллагааг цуцлах саналыг гаргажээ. Энэ талаар НМХГ-ын дарга Л. Эрдэнэчулуунаас тодрууллаа.

-Нийслэлд орон сууцанд байрлалтай хэчнээн цайны газар байдаг вэ. Ямар учраас хаахаар болов?

-Нийслэлийн хэмжээнд нийт 800 гаруй хоолны газар орон сууцны нэгдүгээр давхарт байрлаж үйл ажиллагаагаа явуулж байна. Эдгээр цай, хоолны газруудтай холбоотой гомдол, санал иргэдээс маш их ирсэн. Тиймээс даргын зөвлөлийн хурлаар орон сууцны нэгдүгээр давхарт үйл ажиллагаа явуулж байгаа цайны газруудыг хаах санал гаргасан.

-Хоолны үйлчилгээ явуулах зөвшөөрлийг хаанаас өгч, хэрхэн хянадаг вэ?

-Уг зөвшөөрлийг Нийслэлийн захирагчийн ажлын албанаас олгодог. Гэтэл иргэдийн санал, шүүмжлэлээс авхуулаад эргээд бүх хариуцлагын асуудал зөвхөн мэргэжлийн хяналтын байгууллагад ирдэг.

-Цайны газруудыг хэрхэн цэгцлэх вэ. Хугацаа, шаардлага өгөх үү?

-Орон сууцны нэгдүгээр давхарт ажиллаж байгаа хоолны газруудыг зогсоох хугацаатай мэдэгдэл хүргүүлсэн. Наймдугаар сарын 1-нээс өмнө үйл ажиллагааг нь зогсоохгүй бол Нийслэлийн захирагчийн ажлын алба тайлбараа өгөх ёстой. Зөвшөөрөл өгсөн хүмүүст ч хариуцлагын асуудал яригдана. Бид хоол хүнсний салбарынханд олон жил сануулсан. Дахиж сануулахгүй. Үйл ажиллагааг нь зогсооно.


Зууны мэдээ
О.Уранбилэг

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • зочин (202.21.100.138)

    2018-07-06

    Маш зөв шийдвэр байна.Хэрэгжүүлээрэй.Дэмжмж байна.

  • (159.89.169.203)

    2018-07-06

    Европчууд усаа хүртэл газаар халаадаг. Хэт туйлширч болохгүйээ. Зөв хэрэглээд явбал байгаль ээлтэй OK

  • зочин (182.160.37.20)

    2018-07-06

    Маш зөв ажил байна. Мнай дор хоолны газар байдаг. Дандаа хоол үнэртэнэ. Бас агааржуулалтын хөдөлгүүрийн дуу чимээ ихтэй өндөр настай ээж аав 2 маань гэртээ байж чадахгүй байна. Үргэлж хоол үнэртээд дотор муухай оргидог. Маш хэцүү .Заримдаа бүр хоолны газар амьдраад байгаа юум шиг санагдаад хэцүү байдаг .үүнийг маш хурдан шийдэж өгнө гэдэгт найдаж байна. Газын плитка ажиллуулдаг. Хий дэлбэрэх байх гэхээс их айж түгшүүртэй тав тохьгүй амьдарч өдрийг өнгөрөөж байна.

    2018-07-06

    Европчууд усаа хүртэл газаар халаадаг. Хэт туйлширч болохгүйээ. Зөв хэрэглээд явбал байгаль ээлтэй OK