Улиастай-Алтай чиглэлийн зарим хэсгүүдэд далан сэтэрчээ

Улиастай-Алтай чиглэлийн автозам дагуу Ганцын даваанд аадар бороо үргэлжлэн орсны улмаас үерийн гамшиг үүсээд байна. Үерийн улмаас дөрөв дэх км-т байрлах модон гүүрийн тулгуур суусан, 4-14 дэх км-т замын зорчих хэсэг угаагдаж, зарим хэсгүүдэд далан сэтэрчээ.

Тиймээс энэ чиглэлд зорчиж байгаа жолооч нарыг анхаарал болгоомжтой зорчин хурдаа хэтрүүлэхгүй байхыг Замын цагдаагийн газраас анхааруулж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)