Чехийн мэргэжилтэн гандболын сургалт явуулна
- 2012-02-28
- Спорт
- 0
Монголын гандболын холбоо /МГХ/ нь ОУ-ын гандболын багш, дасгалжуулагч нарын сургалт, семинарыг ОУ-ын гандболын холбоо /ОУГХ/, МҮОХороотой хамтран ирэх 3 сарын 5-9-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

Монголын гандболын холбоо /МГХ/ нь ОУ-ын гандболын багш, дасгалжуулагч нарын сургалт, семинарыг ОУ-ын гандболын холбоо /ОУГХ/, МҮОХороотой хамтран ирэх 3 сарын 5-9-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.
Сургалтыг Европ тивийн гандболын холбооны Гүйцэтгэх хорооны гишүүн, арга зүйн комиссын дарга, ОУГХ-ны сургалт, дасгалжуулалтын комиссын гишүүн, олимпийн шүүгч, доктор Франтисек Таборски /Чех улсын иргэн/ ирж удирдан явуулах юм. Сургалт семинарын онолын хичээлүүд МҮОХороо, Спортын төв ордонд явагдах ба дадлага, бие даах сургалтууд МУБИС-ийн БТСургууль, нийслэлийн Ерөнхий боловсролын 1 болон 52 дугаар сургуулиуд дээр болно.
Сургалтын явцад олимпийн спортын үндсэн төрөл болсон гандболын спортын олон улсын холбоодын мэдээлэл, үйл ажиллагаа, шинэ дүрмийн өөрчлөлт, мини болон элсний гандболын дүрэм, сургалт, дасгалжуулалтын арга зүй, тоглолтын тактик, техникийн бэлтгэл, шүүлтийн асуудал, тусгай дасгалууд, хаалгачийг бэлтгэх, хүүхэд, тамирчдын секц дугуйланг удирдах, бэлтгэл болон тэмцээний үеэр дадлага хичээлийг оюутан, сурагчдын дунд явуулах юм. Энэхүү сургалт, семинарт хот, хөдөөгийн 40 орчим багш, дасгалжуулагч, шүүгч, тамирчин, ажилтан нар оролцох бөгөөд амжилттай суралцан шалгалтанд тэнцсэн хүмүүст ОУГХолбоо, МҮОХороо, МГХ-ны олон улсын сертификат олгох аж.
Э. Саран
www.UNEN.mn сайт

Сэтгэгдэл (0)