Ардчилсан намын төвийн бүсийн чуулга уулзалт Улаан цутгаланд эхэлж байна
- 2018-07-23
- Улс төр
- 2

Өнөөдөр буюу 7 дугаар сарын 21-ний өдөр Ардчилсан намын “Төвийн бүсийн чуулга уулзалт-2018” Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутаг Улаан цуттгалан-Өндөр хясаанд эхэлж байна. Чуулга уулзалтад УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С. Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц. Туваан, Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга Э.Одбаяр, нийслэлийн ИТХ дахь Ардчилсан намын бүлэг, “Ардчилсан залуучуудын холбоо”, “Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо”, “Ардчилсан ахмадын холбоо” зэрэг намын дэргэдэх байгууллагын төлөөлөл оролцож байна. Мөн Архангай, Төв, Дархан-Уул, Өвөрхангай аймаг болон нийслэлийн Баянзүрх, Налайх дүүргүүдийн Ардчилсан намын гишүүд, дэмжигчдийн төлөөлөл бүхий нийт 1000 гаруй хүн оролцож байгаа юм.
Ардчилсан намын үзэл баримтлал, эмэгтэйүүдийн манлайлал, оюутнуудын нийгмийн оролцоо, ардчилалын түүх ба ахмадуудын оролцоо , нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулийн төсөл, нийслэлийн засаг захиргааны нэгж буюу орон нутгийн засаг захиргааны уялдаа холбоо зэрэг олон сэвдийн хүрээнд сургалтууд зохион байгуулахаас гадна урлаг спортын олон уралдаан тэмцээнийг зохион байгуулах юм байна. Төвийн бүсийн чуулга уулзалтын ерөнхий зохиион байгуулагчаар АН-н ҮБХ-ны гишүүн МУ-н хөдөлмөрийн бааатар Дагвадорж ажиллаж байгаа юм байна.

Сэтгэгдэл (2)
(103.229.123.250)
#АТГ ГЭЖ АВЛИГАЛЧДЫГ ХАМГААЛДАГ ГАЗАР ЁСТОЙ Л НЭГ ЮУ Ч ХИЙХЭЭС БУЦАХГҮЙ ЦАГААНДАА ГАРЧЭЭ. ШУДАРГА ҮНЭНИЙ ТӨЛӨӨ ТЭМЦЭЖ БАЙГАА УИХ-ЫН ГИШҮҮДИЙГ ШИЙТГЭЭЧ ГЭЖ УИХ-Д ХАНДЖЭЭ!!! ИЙМ ЗҮЙЛ БИЧИЖ СУУГАА КОМИССАР З.БААСАННЯМ ГЭГЧИЙГ ЭЗЭДТЭЙ НЬ ХАМТ НЭГ МӨР ЗАЙЛУУЛАН ШИЙТГЭХ ЦАГ ИРЖ БАЙНА. "60 тэрбумын" гэх бичлэгийг АТГ шалгахгүй, дарга удирдлага нь сонирхлын зөрчилтэй байгаа талаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ шүүмжилж мэдэгдэл хийсэн. 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр нийтэд ил болсон энэхүү бичлэгт тэр үеийн МАН-ын дарга М.Энхболд болон нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй, зөвлөх А.Ганбаатар нарын яриа гарч, хоорондоо төрийн албан тушаалыг үнэлж намдаа санхүүжилт сонгох талаар ярилцдаг. Засаг солигдоод ч, намынх нь удирдлага солигдоод ч "60 тэрбум"-ын бичлэгт дурдсан хүмүүс эрүүгийн хариуцлага хүлээгээгүй тул АТГ-ынхан ажлаа хийхгүй байна хэмээн гишүүн Л.Оюун-Эрдэнэ үзэж байгаа юм. Түүний энэхүү мэдэгдэл болон хэвлэлд өгсөн байр суурь нь хууль тогтоомж зөрчиж байна хэмээн үзэж АТГ-ынхан эсрэгээрээ УИХ-д ханджээ. АТГ-аас хүргүүлсэн гомдлын дагуу УИХ парламентч Л.Оюун-Эрдэнэд хариуцлага тооцож, энэ тухайгаа АТГ-т мэдэгдэх ёстой гэжээ.
(103.229.123.250)
ИЙМ БАЙДАЛТАЙ БАЙХАД ОЛОН ХӨЛСНИЙ ЭТГЭЭДҮҮДЭЭР ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭ МАШ "АШИГТАЙ" ГЭЖ БИЧҮҮЛЖ, ТЭНД АЖИЛЛАДАГ 3000 ХАВЬЦАА МОНГОЛ АШИГ ХҮРТЭГЧДИЙГ ӨСГӨЖ 13000 АЖЛЫН БАЙР БИЙ БОЛГОСОН ГЭЖ ХУДЛААР ТАРХИ УГААЖ БАЙНА. #ҮХЛИЙН АЮУЛЫН ХАРАНГА ЦОХИЖ БАЙНА!!! ӨМНӨГОВИЙН Ханбогд, Гурвантэс. Уурхайн бүсийн мал олон зуугаар үхэж малчид их сүйрлийг нүүрэлж байна. С.Баяр, С.Баярцогт нарын авлигал авч 2009 онд зурсан Оюутолгойн гэрээгээр Риотинто компани Монголын Галбын говийн гүний цэнгэг усыг 30 жил үнэгүйгээр нэг секундэд 870 литрийг!!! цөлмөн шавхах боломжтой болсон юм. Хүдэр боловсруулахад бидний уудаг усыг ингэж аймшигтай ихээр хэрэглээснээс болж гүний усны түвшин огцом доошилж, олон зуун худаг ширгэж малчдад өөр сонголт үлдэлгүй дайжин нүүж байна.