”Хотон шувуу”-нууд хар цувралаа цэглэв

Английн “Премьер” лигийн шилдэг дөрвөн багийн нэг Ливерпүүл түүхэндээ 61 дэх цомоо өргөлөө. Өнгөрсөн шөнө “Карлин кап” буюу “Лигийн цом”- ын тэмцээний шувтаргын тоглолт алдарт “Уэмбли” цэнгэлдэхэд болсон. “Хотон шувуу”-нуудын энэ удаагийн өрсөлдөгч нь доод лигийн “Кардифф сити” байсан юм. Тоглолтын эхний хагаст доод лигийн шилдэг баг Ливерпүүлийн улаануудыг багагүй сандаргаж 19 дэх минутад Ж.Мейсон гоолдсоноор 1:0 харьцаатай эхний үе өндөрлөсөн. 
Английн “Премьер” лигийн шилдэг дөрвөн багийн нэг Ливерпүүл түүхэндээ 61 дэх цомоо өргөлөө. Өнгөрсөн шөнө “Карлин кап” буюу “Лигийн цом”- ын тэмцээний шувтаргын тоглолт алдарт “Уэмбли” цэнгэлдэхэд болсон. “Хотон шувуу”-нуудын энэ удаагийн өрсөлдөгч нь доод лигийн “Кардифф сити” байсан юм. Тоглолтын эхний хагаст доод лигийн шилдэг баг Ливерпүүлийн улаануудыг багагүй сандаргаж 19 дэх минутад Ж.Мейсон гоолдсоноор 1:0 харьцаатай эхний үе өндөрлөсөн. Хоёрдугаар хагас эхлээд удаагүй байхад “Хотон шувуу”-нуудын төвийн хамгаалагч М.Скартель гоолдсоноор 1:1 харьцаатайгаар тоглолтын үндсэн цаг өндөрлөж нэмэлт цагт ялагч тодрохоор болов. Нэмэлт цагийн 108 дахь минутад “Голландын ажилчин шоргоолж” хочит Д.Куйет гоолдсон нь Ливерпүүлийн фанатуудын цөсийг багагүй хөөргөсөн ч 118 дахь минутад “Кардифф”-ийн довтлогч Б.Турнер хөндлөн дамжуулалтыг гуядаж гоолдсоноор нэмэлт цаг өндөрлөв. Ийн 2:2 харьцаатай тэнцсэн тоглолт 11 метрийн цохилтоор ялагчаа тодруулах болоход 2:3 харьцаатай Ливерпүүлчүүд илүүрхсэнээр ойрын хэдэн жилд цом авч чадахгүй байсан хар цувралаа цэглэлээ.
www.UNEN.mn 
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)