МАН гишүүдийнхээ ёс зүй, хариуцлагыг дээшлүүлнэ

МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Б.Батбаатар мэдээлэл хийлээ.

МАН-ын Хяналтын ерөнхий хороо ирэх сарын 01-нд хуралдаж намын гишүүдийн ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх асуудлыг хэлэлцэх болжээ.

Энэ талаар өнөөдөр тус хорооны удирдлагууд мэдээлэл хийлээ. МАН-ын Хяналтын ерөнхий хорооноос энэ сарын эхээр 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн МАН-ын гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулсан байна. 

МАН-ын гишүүд оффшор бүсэд данс эзэмшдэг тухай  мэдээллүүдийг хууль, хяналтын байгууллагаар шалгуулах, намын нэр хүндийг унагаж буй албан тушаалтнуудад хариуцлага тооцох хэрэгтэй гэсэн санал гаргажээ. Тиймээс МАН-ын Хяналтын ерөнхий хороо ирэх сарын 01-нд хуралдаж, гишүүдийн санал, хүсэлтийг хэлэлцэнэ хэмээн тус хорооны дарга Д.Батбаатар хэллээ.

Тэрбээр, “МАН-ын гишүүд ажлын хариуцлага алдсан тухай мэдээллийг бид Тусгаар тогтнолын ордонд хүлээн авч эхэлсэн. Хяналтын ерөнхий хорооны хурлын өмнө бид гишүүдээс ирүүлсэн мэдээллийг нарийвчлан шалгаж, удахгүй МАН-ын Удирдах зөвлөлийн хурад танилцуулна. Мөн гишүүдийн сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, боловсон хүчний бодлогыг сайжруулах чиглэлд идэвхтэй ажиллах шаардлагыг намынхаа удирдлагуудад хүргүүлэх юм" гэлээ.

М.Тогтох

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (202.70.47.158)

    2018-07-31

    МАН гэж байна уу? Хүрэлсүхийн амнаас "нам"-ын талаар ганц үг гарсангүй, өдий хүрлээ. Ийм дарга байдаг юм уу? Хятад тагнуул Нямдорж намын нэр хүндийг унгалаа. Оюун-эрдэнэ бутаргагч гарлаа. Эднийгээ зайлуулж, нэр хүндээ сэргээх үү? сөнөх үү? аль замаа сонгох цаг болжээ.