Хөрсний усанд автаж цахилгаангүй болсон орон сууц цөөнгүй байна

Хотын Ерөнхий менежер Т.Гантөмөрөөр ахлуулсан шуурхай ажлын хэсэг Хан-Уул дүүрэгт хуралдаж шийдвэр гаргалаа.   Хан Уул дүүргийн 11, 15 дугаар хорооны хөрсний усанд автаж цахилгаангүй болсон 14 орон сууцны СӨХ, Орон сууцны конторын төлөөллийг оролцуулан хуралдаж Улаанбаатар хотын Захирагчийн харъяа ОСНААУГ-ын 90 хүний бүрэлдэхүүнтэй шуурхай бригадыг дээрх байруудад хуваарилж, энэ амралтын өдрүүдээр айлуудыг эрчим хүчээр хангахын тулд мэргэжлийн, техникийн, санхүүгийн шаардлагатай арга хэмжээ авч газар дээр нь ажиллаж эхэллээ.

Тус байрнуудын зоорийн давхар буюу В1 давхарууд их хэмжээний ус хөрснөөсөө нэвчиж цахилгааны утсанд чийг өгсөн учир тогыг бүрэн хязгаарлаж болзошгүй эрсдлээс сэргийлэх арга хэмжээ аваад байсан юм.

НОБГ, ХУД-ийн Онцгой байдлын хэлтэс, ОСНААУГ, УБЦТС, МХЕГ, Хувийн СӨХ зэрэг 150 гаруй хүний бүрэлдэхүүнтэй шуурхай ажлын хэсэг байрнуудад бүрэн үзлэг шалгалт хийж дуусаад байна. Хурлаар B1 давхар, орцны лифт зэргийн тогийг үргэлжлүүлэн хязгаарлаж иргэд, оршин суугчдийн тогийг хэсэгчлэн түр хугацаагаар өгөх шийдвэр гаргалаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (202.21.96.212)

    2018-07-31

    Аль байруудыг нь хэлээч