М.Жордан: Ж.Леброн үнэхээр өгөөмөр зан гаргасан

Монголын сагсан бөмбөг сонирхогч хүүхэд залуусын талаас илүү хувь нь NBA-г Майкл Жорданаар төсөөлдөг. Учир нь Монголд сагсан бөмбөг хөгжиж эхэлсэн тэр мөчид “Чикаго Буллз” баг NBA-гийн аваргаар зургаан удаа тодорч, алдарт Майкл Жордан дөрвөн ч удаа үнэ цэнэтэй тоглогчийн шагнал хүртэж байсан болохоор тэр биз.
Монголын сагсан бөмбөг сонирхогч хүүхэд залуусын талаас илүү хувь нь NBA-г Майкл Жорданаар төсөөлдөг. Учир нь Монголд сагсан бөмбөг хөгжиж эхэлсэн тэр мөчид “Чикаго Буллз” баг NBA-гийн аваргаар зургаан удаа тодорч, алдарт Майкл Жордан дөрвөн ч удаа үнэ цэнэтэй тоглогчийн шагнал хүртэж байсан болохоор тэр биз.
Түүний хамгийн сүүлийн тоглолт 2003 оны дөрөвдүгээр сарын 16-нд “Филадельфи-76” багийн эсрэг хийсэн тоглолт байлаа. Зодог тайлаад удаагүй Майкл “Вашингтон Уизардс” багийн үйл ажиллагаа хариуцсан захирлаар томилогдсон. Төд удалгүй багийн эзэн Э.Поллин түүнийг албан тушаалаас чөлөөлсөн нь Майклд үнэхээр таагүй  сэтгэгдэл үлдээв.
Нэг жил гаруй хугацаанд сагсан бөмбөгөөс хол хөндий байсан Майкл 2004 онд “Майкл Жордан Мотоспорт” багийг байгуулсан юм. Үүгээр ч зогсохгүй хоёр жилийн дараа “Шарлотт Бобкейтс” багийн багахан хувийг эзэмших болжээ. Улмаар өнгөрсөн оны хоёрдугаар сард NBA-гийн захирлуудын зөвлөлөөс “Шарлотт Бобкейтс” багийг худалдаж авах зөвшөөрлийг Майклд өгснөөр тус багийг 100 хувь өөрийн мэдлийнх болгож чадсан юм. Ингээд багийн эзэн болсон алдарт тамирчны сэтгэгдлийг Америкийн “Sport” сэтгүүл хуваалцсаныг хүргэе.

 
-Таны мэдэлд шилжсэн багийн хөгжөөн дэмжигчид Таныг харах гэж ордонд олноороо цугладаг гэх яриа гарах болж. Энэ талаар?

-Ийм яриа би хувьдаа сонсоогүй юм байна. Тийм болохоор сайн хэлж мэдэх гүй юм. “Шарлотт Бобкейтс” багийн тоглолт сүүлийн хэдэн сар үзэгчтэй байсан. Би ордонд бай сан, байгаагүй ялгаагүй үзэг чид ирэх нь тодорхой. Учир нь сагсан бөмбөг гэдэг өөрөө аугаа спорт шүү дээ. Ингээд бодохоор үзэгчид цөөрөөгүй харин ч өссөн санагдсан. Гэхдээ би багийнхаа олон тоглолтыг үздэг. Нэг үгээр хэлбэл бүх тоглолтыг нь үзэх гэж хичээдэг. Багийн маань амжилт өдрөөс өдөрт өсч байна. Ямар нэгэн багт уналт, сэргэлтийн үе гэж бий. Манай багийн хувьд ид сэргэлтийн үедээ явж байна. Тийм болохоор би энэ багийн төлөө чадах бүхнээ хийх болно.

-Зарим багийн эзэд багаа тэр бүр ойшоодоггүй. Та тэднээс өөр байж чадах уу?
 

-Тамирчин хүний зовлонг тамирчин хүн л ойлгоно шүү дээ. Нэгд ү гээрт, би мөнгө хөөдөг бизнесмэн хүн биш. Хоёрдугаарт, багийн жаргал зовлон гэдгийг биеэрээ амссан тамирчин хүн. Иймээс би өөрийн тань яриад байгаа багийн эздээс эрс ялгарч байгаа биз. Гэхдээ өнөөдрийн энэ байдал тамирчин байсан үеийнхтэй адилгүй. Миний хариуцлага аль аль талдаа улам нэмэгдэж байгааг ухаарч байгаа. Бүх зүйлд бие дааж шийдвэр гаргана, их бага гэлтгүй бүх хариуцлагыг өөрөө хүлээж ажиллана.
 
-Таныг багийн эзэн болоход зарим нэгэн судлаачид таагүй хандсан. Майкл зөвхөн мөнгө олохын тулд нэг багийг золионд гаргах ёсгүй гэж бичиж байсан. Энэ тухай?
 

-Хүн мөнгө тарьдаггүй, олдог. Олсон мөнгөө үрэн таран хийх бус арвижуулахыг боддог нь хүний мөн чанар. Ямар ч хөрөнгө оруулалт аш гийн зорилготой байдаг шүү дээ. Багийн өмнөх эзэн Б.Жонст санхүүгийн хүндхэн асуудал олон удаа тулгарч байсныг бид сайн мэднэ. Түүний алдаанаас суралцаж багийг өмнөх шиг нь хүнд байдалд оруулмааргүй бай на. Яг үнэнийг хэлэхэд би оруулсан мөнгөө салхинд хийсгэмээргүй л байна шүү /инээв/.

-Майкл тамирчин болохоос бизнесмэн биш. Мөн ямар нэгэн багийн арын албанд тохирох хүн биш гэсэн шүүмжлэл их гарсан. Энэ бүхэнд Та дуугүй л байх юм?

-Юм мэддэг хүн, юм чаддаг хүнийг шүүмжилдэг гэдэг биз дээ. Түүн шиг би хийж бүтээсэн зүйлтэй болоод л намайг хүмүүс шүүмжилж байгаа байх. Түүнээс биш хийсэн зүйлгүй, хэлэх юмгүй бол хэн ч намайг ярихгүй. Би одоохондоо зохион байгуулалт, менежментийн талаар сайн мэдэхгүй байж болно. Хүн эхээс төрөхдөө бүх зүйлийг мэддэг, чаддаг болж төрдөггүй. Энэ багийн эзэн болсноос хойш тодорхой амжилт гаргасан гэж бодож байгаа шүү. Мэдээж алдсан зүйл байлгүй л яахав. Би энэ спортод үнэхээр хайртай. Миний төлөө “санаа тавьж” байгаа хүмүүст хандаж “Тун удахгүй манай баг NBA-гийн аварга болно. Аваргын цомыг тамирчны хувиар бус багийн эзний хувиар анх удаа үнсэх болно” гэж хэлье. Хэрвээ бид Плей-Оффт шалгарахгүй, амжилтад хүрэхгүй, мөнгө олж чадахгүй бол энэ багийг босгох хүнд нь би шууд өгнө. Гэхдээ тийм зүйл хэзээ ч тохиолдохгүй л дээ. Намайг ингэж ярихаар Майкл замын дундаас буцлаа гэж зарим нэгэн хүн бодох байх. Би тийм хүн биш. “Чикаго Буллз”, “Вашингтон Уизардс”, “Хойд Каролина”-гийн хөгжөөн дэмжигчид, дэлхийн сагсан бөмбөг сонирхогчид намайг хэн бэ гэдгийг сайн мэднэ шүү дээ.

-Та тамирчны хувиар хүн бүрийн хүсээд ч хүрдэггүй амжилтад хүрч чадсан хүн. Харин менежерийн / багийн эзэн/ хувиар тамирчин байхдаа гаргасан амжилтыг давтаж чадах болов уу?
 
-Ирээдүй, одоо цаг хоёр өдөр шөнө шиг ялгаатай. Тийм болохоор урьдчилан таамаг хэлэх нь зохимжгүй юм. Юутай ч манай баг ирэх улирлын Плей-Оффын тоглолтод шалгарах нь тодорхой. Энэ амжилтад хүрэхийн тулд М.Жорданы талаас бүх шаардлагатай зүйлийг хийх болно. Мэдэхгүй, чадахгүй бүхнээ уншиж судална. Жинхэнэ спортын менежер гэж ямар хүн байх ёстойг би өөрийн биеэр харуулах болно. Нөгөө талаар NBA-д шинэ залуу авьяаслаг тоглогчид олон байна. Тэдгээр тоглогчдын дунд надаас илүү амжилт үзүүлэх олон тамирчин бий.
 
-Леброн Жеймсийг хэлээд байна уу?

 -Тэгж ойлгож болно. Гэхдээ түүнээс гадна хэд хэдэн тоглогч бий.

-Ж.Леброн Таныг хүндэтгэж 23 гэсэн дугаараасаа татгалзсан. Түүний энэ үйлдэл Танд ямар санагдав?
 
-Түүний үйлдлийг би жинхэнэ тамирчны хувиар хүлээж авсан. Түүнд маш их талархсан. Хэрэв намайг тоглогч байх үед дугаараа соль гэсэн бол би хувьдаа зөвшөөрөхгүй байсан. Ингээд бодохоор Ж.Леброн үнэхээр өгөөмөр зан гаргасан гэж бодож байна.

-Сүүлийн асуулт. Танай баг амжилтад хүрэхгүй бол Таныг багаа дасгалжуулна гэж сонссон. Энэ үнэн үү?


-Яагаад болохгүй гэж. Намайг тамирчин байхад дасгалжуулж байсан Фил Жексон хэлсэн шүү дээ. “Би Майклд багийн эзнээс илүү дасгалжуулагч зохино гэж боддог. Түүнд тоглолтыг унших, мэдрэх чадамж бий. Тэр дасгалжуулагч болбол надаас илүү амжилттай дасгалжуулагч байх болов уу” гэж. Тэгэхээр хэзээ нэгэн цагт би багаа дасгалжуулаад зогсож байхыг үгүйсгэхгүй.

Т.ЗҮРХ

www.UNEN.mn сайт
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)