Удирдах зөвлөлийн хурал хойшилжээ

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдахаар гишүүддээ тов тараасан байсан ч маргааш хүртэл хойшлуулжээ.

Удирдах зөвлөл 33 гишүүнтэй. Хуралдаанаар Бага хурлынхаа товыг тогтоох, хэвлэлээр яригдаад байгаа зарим гишүүдийнхээ асуудлыг ярина гэх албан бус мэдээлэл байгаа юм.

Тус намын Хяналтын ерөнхий хорооноос өчигдөр хэвлэлийн бага хурал хийх үеэрээ ч гишүүдийн сахилга хариуцлагын асуудлыг хөндсөн. Тэд 21 аймаг, есөн дүүрэгт намын гишүүдийнхээ дунд явуулсан сургалтынхаа үеэр намын нэр хүндтэй холбоотой нэлээдгүй санал шүүмжлэл ирсэн гэдгийг хэлсэн юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)