Тони Паркер шилдгээ батлав

Хойд Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны “Бүх оддын тоглолт” өнгөрөгч амралтын өдрүүдэд болж өнгөрлөө. Бямба гаригт эхэлсэн “Бүх оддын тоглолт” шилдэг холбогчдын дунд болдог ур чадварын тэмцээнээр эхэлсэн.

Уг тэмцээнд 2008 оны аварга Д.Виллиамс, Т.Паркер, Ж.Волл, К.Ирвинг, Р.Рондо, Р.Вэстбрүүк нарын оновчтой дамжуулалтын шилд гүүд өрсөлдсөн. Өнгөрс өн жилийн аварга С.Каррийн хувьд бэртлийн улмаас аваргаа хамгаалж чадаагүй юм. Шилдэг холбогчийн ур чадварын тэмцээн өрсөлдөөнтэй болж “Сан-Антонио Спүрс” багийн холбогч Т.Паркер 32.8 секундын амжилтаар аваргалав. Ингэснээр тэрбээр тус цомыг өргөсөн АНУ-ын иргэн бус, хоёр дахь тамирчин боллоо.

Түүний өмнө 2005, 2010 онд Канад залуу С.Нэш аваргалж байжээ. Харин тэмцээний рекордыг эзэмшигч нь Д.Виллиамс бөгөөд тэрбээр 2006 онд 25.5 секундын амжилт үзүүлсэн юм.

Р.ГОО

www.UNEN.mn сайт
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)