З.Алтайгийн охинг МАН-ын хэвлэл мэдээллийн газрын даргаар томилжээ

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр 16.00 цагт хуралдсан. Хуралдаанаар УИХ-ын нөхөн сонгуультай холбоотойгоор хэнийг нэр дэвшүүлэх талаар хэлэлцэж, Бага хурлын товыг энэ сарын 6-нд хуралдуулахаар товлоод байна.

Мөн МАН-ын Улс төрийн бодлогын газрын даргаар Н.Батсүмбэрэл, Хэвлэл мэдээллийн газрын даргаар 25 дугаар суваг телевизийн захирал асан З.Алтайн охин А.Энхзул нарыг томилжээ. Тэднийг үүрэг гүйцэтгэгчээр томилоод байсан бол ийн жинхэлж байгаа юм. Харин Бага хурлаар Хэнтийн аймгийн 42-р тойргийн нөхөн сонгуульд оролцохоо баталгаажуулах аж.

М.Тогтох

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)