К.Дюрант тал талын авъяастай тоглогч
- 2012-02-28
- Спорт
- 0
Холын зайн шидэлтийн тэмцээний хувьд “Слэм данк”- ыг бодвол өрсөлдөөнтэй
болсон. Өнгөрсөн жилийн аварга Ж.Жонс, К.Дюрант, К.Лав, М.Чалмерс,
Р.Андерсон, Э.Морроу нарын шилдгүүд оролцсон энэ удаагийн тэмцээнд К.Лав
аваргалсан юм.
Холын зайн шидэлтийн тэмцээний хувьд “Слэм данк”- ыг бодвол өрсөлдөөнтэй болсон. Өнгөрсөн жилийн аварга Ж.Жонс, К.Дюрант, К.Лав, М.Чалмерс, Р.Андерсон, Э.Морроу нарын шилдгүүд оролцсон энэ удаагийн тэмцээнд К.Лав аваргалсан юм. Эхний үед Ж.Жонс аргагүй аварга гэдгээ харуулж 22 оноогоор тэргүүлсэн бол К.Дюрант 20 оноогоор удаалав. Тэдний араас К.Лав, М.Чалмерс нар 18 оноогоор тэнцэж дахин шидэлт хийхэд К.Лав 16 оноо авснаар дараагийн шатанд оролцох эрхтэй болсон юм.
Ж.Жонс, К.Дюрант, К.Лав нарын хооронд болсон хоёр дахь шатны өрсөлдөөнд Ж.Жонс маш муу шидэж ердөө 12 оноо авсан бол К.Дюрант, К.Лав нар тус бүр 16 оноо авч тэнцсэн байна.
Улмаар оноо тэнцсэн хоёр тоглогч дахин өрсөлдөхөд К.Лав К.Дюрантаас илүү байснаар анх удаа “Бүх оддын тоглолт”-ын холын зайн шидэлтийн аваргаар тодорлоо.
Р.ГОО
www.UNEN.mn сайт
www.UNEN.mn сайт

Сэтгэгдэл (0)