Л.Цог: Нэг хүний томилгооны асуудлыг шийдвэрлэхэд УИХ-ын ээлжит бус чуулган зарлах шаардлагагүй

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 60 тэрбумын асуудал болон авлига, албан тушаалтай холбоотой томоохон хэргүүд АТГ-т очоод замхран дарагддаг, тус газрын дарга Х.Энхжаргал авлигатай тэмцэх үүрэг бүхий төрийн тусгай байгууллагын хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж чадахгүй байгаа тул цаашид уг албан тушаалыг хаших боломжгүй гэж үзэж буй.Тиймээс "УИХ-ын 2016 оны долоодугаар сарын 8-ны өдрийн 7 дугаар тогтоолыг хүчингүй болгох асуудлаар УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах шаардлага” бүхий албан бичгийг өнгөрсөн долоодугаар сарын 10-ны өдөр УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлээд байгаа билээ. Энэхүү асуудлаар парламентын танхимын анхны гишүүний нэг, Хууль зүйн сайд асан, Монгол Улсын Үндсэн хуулийг батлалцаж явсан, өдгөө Шадар сайдын зөвлөх Л.Цогийн байр суурийг сонирхлоо.
-Улс төрийн хүрээнд ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах асуудал яригдаж байна. Та парламентын гишүүн байсан хүн. Хурал зарлах нөхцөл байдлыг юу гэж харж байна вэ?
-Зарлан хуралдуулах тухай шаардлага өөрөө зүйтэй асуудал. Ийм асуудал байж болно. Гэхдээ энэ асуудлыг сайн судлах юм бол маргаан дагуулсан олон зүйл байна. Хэлэлцээгүй олон асуудал байна. Тэднийг хойш нь тавьж байна л гэнэ. Гэхдээ энэ шаардлагын ард явж явж ганцхан шалтгаан л харагдаад байна. Энэ нь АТГ-ын даргыг солих тухай юм. Энэ асуудлыг заавал ээлжит бус чуулган зарлан хуралдуулж хийх ямар ч шаардлагагүй гэж үзэж байна. Ээлжит бус чуулган зарлан хуралдуулдаг олон шалтгаан бий. Улс орны хэмжээнд гарсан онцгой байдал, үер усны асуудал, гамшгийн нөхцөлд ээлжит бус чуулган зарлана. Мөн долдугаар сарын 1-н шиг үймээн самууны үед зарлаж болно. Түүнээс биш нэг хүний томилгоотой холбоотой асуудлыг ээлжит бус чуулган зарлаж шийднэ гэдэг ямар ч утгагүй асуудал юм. Тэгэхээр ээлжит бус чуулган зарлана гэдэг онцгой байдал үүснэ л гэсэн үг шүү дээ. Яг өнөөдрийн байдлаар онцгой байдал үүсээд хоолой дээр хутга тулчихсан зүйл огт харагдахгүй байна. Харин энэ асуудлаар далимдуулж улс төр хийх ийм зорилго цаана нь байна уу гэсэн хардлага төрж байна. Долдугаар сарын 1-тэй адилхан үйл явдал болсон уу, үгүй байна. Гал усны гашуун зовлон тулсан уу, яаралтай төсөв хэлэлцэх шаардлага гарсан уу, үгүй байна. Иймээс тавьж байгаа асуудал нь зүйтэй боловч заавал ээлжит бусаар шийдэх асуудал биш юм. АТГ-ын даргад хариуцлага тооцох асуудлыг дараа нь ээлжит чуулганаар хэлэлцэж болно шүү дээ. Өнөөдөр тэр хүнтэй холбоотой ноцтой юм огт алга л гэж харагдаад байна.
-Ээлжит бус чуулган хэдэн гишүүний бүрэлдэхүүнтэй хуралддаг юм бэ?
-25 гишүүн гарын үсэг зурсан юм байна. Олонхиор л асуудлыг шийднэ шүү дээ.
-АТГ-ын даргыг солихын тулд Ерөнхийлөгчийн зүгээс ямар зарчмаар шаардлага тавьбал зүгээр гэж та харж байна вэ. Заавал ээлжит бус чуулган зарлахгүйгээр үүнийг шийдэх ямар гаргалгаа байгаа вэ?
-Нэгдүгээрт үндэслэлээ сайн бодох хэрэгтэй. Хууль зүйн үндэслэлтэй байж шийдэхгүй бол болохгүй асуудал. Энэ хүн өөрөө нийгэмд маш чухал байр суурьтай, тодорхой эмзэг асуудлыг хөнддөг учраас хуулийн хамгаалалт өндөр байгаа. Гарцаагүй хууль зөрчсөн нөхцөлд АТГ-ын даргад хариуцлага тооцох шаардлага үүснэ. Мөн энэ асуудлыг заавал ээлжит бусаар хэлэлцэх нь ямар учиртай юм бол. Тийм онцгой тохиолдлыг би ерөөсөө олж харахгүй байна.
-АТГ-ын даргын асуудлыг улстөржүүлж байна гэж та харж байна уу?
-Тийм ээ. Би тэгж бодож байна. АТГ-ын даргыг солих үндэслэл надад харагдахгүй байна. Ярьдаг л юмаа ярьж байгаа байхгүй юу. Хэрэв хуульзүйн үндэс байгаа бол, ноцтой асуудал үүссэн бол намрын чуулганаар л хэлэлцэхэд нэг их буруудахгүй. Үндсэндээ авлигатай тэмцэх асуудал Монголын нийгэмд гал түймэр шиг болж байгаа мөртлөө даргатай нь тэмцэх л тухай яриад байна. Үнэхээр хууль зөрчсөн бол тодорхой л байх ёстой байна. Энэ нь ээлжит бусыг зарлан хуралдуулах шалтгаан болж чадахгүй байна.
Б.ДОРЖ
Сэтгэгдэл (24)
(182.160.0.143)
Энэ юу вэ? Мөнгө үү? ЭСВЭЛ солиор луу? Цог одоо МАН-д элсэх бололтой.
Зочин (64.119.19.146)
Үе чинь өнгөрсөн шүү дээ,,, хувхай коммуизмын үлдэгдэл минь,,,,,олдсон юмаа зөв идчихээд ,идсэн юмаа юмаа зөв гаргачихаад , явж байвал болоо юм биш үү,,улс төрийн янхан болж Дүлзэн царайлж худлаа хуцаж байхаар Цог минь дээ,,,,,,,,
иргэн (202.179.27.198)
Цог гуай Үнэн нүүр царайгаа харуулж байх шив Ноён урваач Нохой шарвааж гэж
zochin (106.35.150.13)
ene 60 terbum gedeg uymaa bolioch ee. egsen hun baibal dorjzodob shig heleed hed nugalaad abch bolno sh dee
ЗОЧИН (139.5.219.176)
ЦОГ БОЛ ДҮН НУРУУТАЙ ТУЛХТАЙ ШУДАРГА УЛС ТӨРЧ ЮМ ШҮҮ
Zochin (103.57.93.19)
ulsturiin yanhan hogiin tsog!!!!
(103.87.255.66)
Нам дамжсан эр хүн
(202.131.243.190)
60-н тэр бум чинь МАН-ы гишүүдийн эсрэг үү? Мөнгө өгсөн хүн л ажилд орно
иргэн (202.179.27.85)
Цог гуай Таныхаар бол 60н Тэрбумын Авилга Албан тушаалын наймааны асуудал тэгээд тийм бага асуудал гэж үү Гадны Улс орнууд Авилга Албан тушаалын Гэмт хэрэгтэй маш Хатуу тэмцэл явуулж байхад Ахмад Хуульч хүний амнаас энэ асуудлыг зүгээр ердийн байдаг асуудал мэт ярьж суугааг юу гэж ойлгох вэ Энэ Асуудал өнөөдөр УИХ-ын даргатай Холбоотой болохоор Өөрөө ингэж Зөөлрүүлж хандаж байгаа бол хэтэрхий Шударга бус Авир гаргаж байна шүү дээ Энэнийхээ оронд Шадар сайдын Зөвлөх юм бол Шадар сайд даа Бензин тос Өргөн хэрэглээний барааны Үнэ ойролцоогоор ямар байгааг Хэлж танилцуулж баймаар юм Наад Шадар сайд чинь Бензиний үнэ нэмэгдсэнийг мэдээгүй тууж яваад Иргэдийн шүүмжлэлд өртсөн шүү Ер нь Цог гуай Та өөрөө Улс төрийн өндөр Албан тушаалыг нилээдгүй олон жил хашлаа Улс орон Ард иргэдийнхээ тусын тулд Өөрийн зүгээс энэ хугацаанд доривтой зүйл юу юу хийснээ Тайлагнамааар юм Тэгэхгүй болохоор Иргэд олон түмэн Өөрий чинь бас л нэг Гоё худлаа ярьсан Нөхөр л гэж ойлгож байгаа шүү дээ
Яг л үнэн ш дээ (66.181.191.61)
Херо,Оюун-Эрдэнэ гэсэн хасар басар 2 нохойгоо хий хуцуулаад л байна.
бүдүүлэгчүүд (66.181.191.61)
Яахын аргагүй л боловсралгүй хар наймаачны гар хол мөн юм байна. Толгойлогч нь хууль зөрчиж нийгмийг булиантуулдаг нэгэн болохоор гар хол нь мөн адил бүдүүлэг үндсэн хуулиа уландаа гишгэж нэгнээ яс үндсээр нь доромжилж байгааг хардаа
голыг олж хэллээ (66.181.191.61)
Цогийн хэлсэн үнэний хувьтай. АТГ-ын ганц даргыг огцруулснаар дутагдал арилахгүй л дээ. Баттулга өөрийн хийсэн хууль бус үйлдлээ албан тушаалаараа далайлгаж түдгэлзүүлчихээд байаа. Яг үнэн дээ бол ерөнхийлөгч маань одоо хүрсэн барьцаа алдахгүй ахиулж бүр мөсөн ул мөрөө баллах гээд л үхэн хатан зүтгээд байгаа хэрэг шүү дээ
(86.32.16.15)
Ene bol idej uusna darah geed l hudlaa sensaz uusgej bn....Zog bol hudlaa hun
(122.201.23.158)
Чи үнэнхүү мал юмдаа муу хужаагийн хүүхдээ. Наана чинь шударга ёсны асуудал ярьж байхад худал царайлчихаад битгий Энхболд, Элбэгдорж мэтийн малнуудад пялдага царайлаад бай.
zochin (66.181.178.217)
L.TSog ta 7n sariin 1n shig yum boloogvi bna gej vzej bgaa bol ta ene hvmvvsiin utsan hvvheldei yum bna uls oron nvden deer chin avilgald avtaad ard tvmen tuildaj bna ene 7sariin 1 nees ch ayulatai tehed ATG ondr barilaa mrgsh tavilaa eniig avilgaliin esreg temtsej bna gehvv zvgeer l bidniig huurch marttuulj bna shd ta bol zvgeer ene hvmvvst vilchilj pyaldagdaj bna uuruur heleh vg alga
иргэн (202.9.44.66)
насандаа намбатай ухаантай шударга байж үз цог гуай ганцхан хүний томилгооны асуудал биш авилгын эсрэг ард түмэн тэмцээд байна ойлгож байна уу
Зочин (202.21.99.226)
АТГ ерөнхий сайд асангуудыг барьж том зөрчлүүдыг илрүүлээд эхлэхээр өөрт нь асар их авилгын асуудал байдаг учир Баттулга сандарч бууны нохой Оюун-Эрдэнээр бууны нохойных нь ажлыг хийлгэж байна. Баттулга хэзээ ч олон түмний төлөө явахгүй нь улам л ойлгомжтой болоод байна.
Шударга иргэн (122.201.23.158)
Цогийн үе өнгөрсөн ба байж байхдаа юу хийж бүтээсэн юм бэ. Би тийм юм хийсэн гэж хэлэх юм нэг ч байхгүй шүү дээ. Ёстой дор бичсэнээр улс төрийн янхан болоод зогсохгүй улааныг үзэж урваж, шарыг үзэж шарвадаг тийм л нөхөр шүү дээ. Одоо шадар сайдын зөвлөх гэжээ. Таарсан хоёр малнууд байх шивдээ, нэг зөвлүүлээд, нөгөө зөвлөгөө өгөөд ёстой нэг хөх инээд хүргэчихлээ. Яг үнэн гэвэл МАН цаашид улс эх орныг аваад явчих боловсон хүчингүй болсон нь ил харагдаж байна даа. Тиймд 2020 оны сонгуульд ийм арчаагүй намыг сонгохын хэрэг алга даа.
Шударга иргэн (122.201.23.158)
Цогийн үе өнгөрсөн ба байж байхдаа юу хийж бүтээсэн юм бэ. Би тийм юм хийсэн гэж хэлэх юм нэг ч байхгүй шүү дээ. Ёстой дор бичсэнээр улс төрийн янхан болоод зогсохгүй улааныг үзэж урваж, шарыг үзэж шарвадаг тийм л нөхөр шүү дээ. Одоо шадар сайдын зөвлөх гэжээ. Таарсан хоёр малнууд байх шивдээ, нэг зөвлүүлээд, нөгөө зөвлөгөө өгөөд ёстой нэг хөх инээд хүргэчихлээ. Яг үнэн гэвэл МАН цаашид улс эх орныг аваад явчих боловсон хүчингүй болсон нь ил харагдаж байна даа. Тиймд 2020 оны сонгуульд ийм арчаагүй намыг сонгохын хэрэг алга даа.
иргэн (103.26.195.137)
шадар сайдын зөвлөх гэнэ үү энхтүвшин тэгээд цогоор зөвлүүлээд байгаа хэрэг түү
Зочин (103.9.90.130)
Ээлжит бус хурал ийм маягаар хуралддаг юм бол энэ гишүүдийг байна. Ажиллуулж бусдын адил 1 сар л амрааж байх хэрэгтэй байх .Цог үнэн юм ярьсан байна. /ЦУлс төрийн янхан манхан гэдэг бол энэ асуудалтай хамаагүй байлгүй дээ/
зочин (202.179.11.10)
Энэ тэнэг хутгуур юу мэдэж бурууг өмөөрч үг хэлж чадаж байнаа. Нэг хүний тухай асуудал биш албан тушаал улс орны хөгжлийн тухай асуудлыг ярьж байхад.
(66.181.189.53)
Цог улс төрийн янхан шүүдээ. Дүр төрх нь одорсоор буй Хөөрхйи биеэ үнэлэгч
(202.9.42.3)
Дүлзэн