Азийн наадмын мэдлэгийн тэмцээн явуулна
- 2012-02-28
- Спорт
- 0
Азийн олимпийн зөвлөлөөс 16 хүртэлх насны хүүхдүүдэд Азийн улс орнуудад, спортын мэдлэг олгох зорилгоор зохион байгуулж буй асуулт, хариултын тэмцээн болох гэж байна. Англи хэл дээр болох тус тэмцээнийг Азийн олимпийн зөвлөлийн ажилтан Вахид Кардани, Жиан Жоу нар удирдан явуулах бөгөөд тэмцээн маргааш 10.00 цагт МҮОХ-ны байранд болно. Тэмцээний ялагч нь 2014 онд Азийн наадам болох БНСУ-ын Инчон хотод зочлон, шигшээ тэмцээнд оролцох эрхээр шагнуулах юм байна. 

Харин үдээс хойш 14.00 цагаас Азийн наадмын хөгжөөнтэй гүйлт болох гэнэ. Азийн олимпийн зөвлөлөөс Азийн наадмыг сурталчлах зорилгоор хүүхэд залуусын дунд гурван насны ангиллаар явуулдаг уг гүйлт Үндэсний соёл, амралтын хүрээлэнд болох аж.
Э. Саран
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)