Бага хурлын II хуралдааныг нээж МУ-ын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн хэлсэн үг

Эрхэм хүндэт бага хурлын гишүүд ээ, та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Мөн Тулгар төр байгуулагдсаны түүхт 2227, Их Монгол Улс байгуулагдсаны түүхт 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн мэндийг хүргэж, үндэсний их баяр наадмын мэндийг та бүхэндээ дэвшүүлье. Хүлээн авна уу.

Сайхан баярлацгаасан уу. Сайхан зусаж байна уу. Өнөөдөр МАН-ын II бага хурлыг хуралдуулахаар бид хуран цугларсан. Бага хурлын гишүүд 53,5 хувьтай ирж бага хурал хуралдуулах ирцэд хүрсэн байна. Ингээд бага хурал нээснийг мэдэгдье. Энэ удаагийн хурлаар үндсэн хоёр асуудлыг хэлэлцэнэ. Намын даргын хувьд хурлыг даргалах дарга орлогч нарын талаар санал оруулж байна.

Та бүхнийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье. МАН-ын II бага хурлын даргаар УЗ-ийн гишүүн, УИХ-ын гишүүн, МУ-ын шадар сайд Ө.Энхтүвшин, орлогч даргаар Хэнтий аймгийн Засаг даргын орлогч, Бага хурлын гишүүн Г.Хэрлэнчулуун нарыг томилон сонгож өгнө үү гэсэн саналыг оруулж байна. Ингээд МАН-ын II бага хурлыг даргалах гишүүдийг урьж байна.

 

М.Тогтох

 
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (66.181.177.99)

    2018-08-06

    Яг лхагваа шүү

  • Богий (66.181.177.99)

    2018-08-06

    Оюун эрэнэ гэж хүүхэд нэг л бишэээ яг баатар гуай