Ц. Нямдорж "Хүрэлсүхийн Засгийн газраас гарна" гэжээ

МАН-ын Бага хурлаас хойш тус намд нэлээд бужигнаан үүсээд байна. Шалтгаан нь Ерѳнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх УИХ-ын дарга М.Энхболд хоёр "эвлэлдсэн"-тэй холбоотой бололтой. Тус Бага хурлын дараа УИХ-ын 30 гишүүн Ээлжит бус чуулганыг зарлуулах шаардлагад гарын үсэг зурсан гэсэн мэдээлэл хэвлэлүүдээр явж байна.
Үүнээс гадна Ерѳнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх намынхаа Бага хуралд зориулж Их тэнгэрт хүлээн авалт зохион байгуулжээ. Тэр үеэр УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нэр бүхий гишүүдтэй ярилцаж, "Хүрэлсүхийн Засгийн газраас гарна" гэж хэлсэн байна.
Тэрбээр намрын чуулганаас ѳмнѳ шийдвэрээ гаргах бололтой. Учир нь эрхэм сайд Ерѳнхий сайдынхаа хийж буй алхамд сэтгэл дундуур байгаа бѳгѳѳд "Хүрэлсүхээс юм хүлээх хэрэггүй боллоо. Энэ янзаараа Эрдэнэтийн 49 хувийг ч тавиад туучих бололтой" гэх зэргээр ярьсан байна.

М.Тогтох

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (5)

  • (112.72.11.112)

    2018-08-08

    Uu zaza Hurelsuh hugiin er ve er hun shig yum bodsiin enenees yu huleehev dee

  • (59.153.114.162)

    2018-08-08

    Хурэлсухээс ард тумэн их зуйл хулээсэн дээ Нямдорж сайдын хэлдэг ч унэн шуу

  • (202.179.31.81)

    2018-08-08

    Эрдэнэтэд шахаа хийдэг хаалга нь хаагдчих гээд байхаар уур нь хүрчээ. бусдаар улс төрчид шудрага байна гэж хэзээ ч байхгүй. зүгээр л өөрийнх нь ашиг сонирхол хангагдахгүй байгаад л тумалж байгаа хэрэг. түүнийгээ нийгэмд жирийн иргэдэд лут шудрага тэмцэгч болж жүжиглэдэх нь улстөрчидийн башир авъяас. өөр юу ч биш

  • зочин (202.21.116.2)

    2018-08-08

    Үнэн байж магадгүй.худлаа зүйлд дургүй шударга хүн учраас Энхболд Хүрэлсүх 2-ын тохироо таалагдаагүй байх

  • ЧАГНАА (202.70.47.158)

    2018-08-08

    Зөв, Мэнгэр хар одоол нэг үнэнд гүйцдэх нь, ингэж идсэн, уусан, шахсан, нуусан, тагнасан бүх үнэн ээ хэлээд хэлээ гаргаар, бүсээ тайлаад ирвэл ял чинь хөнгөрөх биз. болж, болж.