Нөхөн сонгуульд оролцох намуудтай танилц

Сонгуулийн ерөнхий хорооны 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцохуулахаар 13 намыг бүртгэж, батламж олгохоор шийдвэрлэсний дагуу өнөөдөр буюу 8 дугаар сарын 10-ны өдөр эдгээр намуудад Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрийг батламжийн хамт гардууллаа.

Батламжаа гардаж авсан намууд 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 9 дүгээр сарын 4-нийг дуустал хугацаанд нэр дэвшигчдээ тодруулах бөгөөд бие даан нэрээ дэвшүүлэгчид 8 дугаар сарын 31-ний өдрөөс 9 дүгээр сарын 06-ны өдрийг дуустал 7 хоногийн хугацаанд нөхөн сонгууль явагдаж буй тойргийн 801-ээс доошгүй тооны сонгогчийн гарын үсэг цуглуулах үйл ажиллагаа явагдана.  

Сонгуульд оролцохоор бүртгэгдсэн намууд: 

1. Монгол Ардын Хувьсгалт Нам                  

2. Хөдөлмөрийн Үндэсний Нам

3. Ардчилсан Нам

4. Дэлхийн Монголчууд Нам

5. Үнэн Ба Зөв Нам

6. Монгол Ардын Нам                                    

7. Монголын Ногоон Нам

8. Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам

9. Монгол Үндэсний Ардчилсан Нам

10. Зон Олны Нам

11. Монгол Консерватив Нам

12. Ард Түмнээ Хайрлая Нам

13. Бүгд Найрамдах Нам.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Иргэн (150.129.140.148)

    2018-08-12

    МАХН Л ТӨРД ХЭРЭГТЭЙ ТӨРД НӨМӨР НӨЛӨӨ ҮЗҮҮЛЖ ЧАДНА УДИРДАХ АРГА БАРИЛ БНА ЭХ ОРНОО БОДСОН СОНГОЛТ ЗӨВ МОНГОЛ ХҮН Л ЮМ БОЛ МАХН -ЫГ ДЭМЖИЖ САНАЛАА ӨГӨХ ЁСТОЙ МАНАНГИЙН ЭСРЭГ ХҮЧ ӨГЧ ЧАДАХ ЧАДАЛТАЙ НАМ АМЖИЛТ ХҮСЬЁ! МАХНД