МАН-ын Удирдах зөвлөлөөс Ерөнхий сайдад үүрэг өгчээ

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхэд үүрэг өгсөн байна. Тодруулбал, төрийн бүх шатанд сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай тогтоолыг намын Хяналтын хорооноос гаргаж, Удирдах зөвлөлдөө хүргүүлжээ. Тиймээс Удирдах зөвлөлөөс тогтоол гаргаж, тогтоолын биелэлтийг биелүүлж ажиллахыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд үүрэгдсэн байна. 

Удирдах зөвлөлөөс гаргасан тогтоолыг танилцуулбал,

  • Улстөрийн болон төрийн бүх албанд сахилга хариуцлагыг дээшлүүлэхэд онцгой анхаарч, хуулиар хүлээсэн чиг үүргээ биелүүлдэггүй, мэргэжил, ур чадвар ёсзүйн шаардлага хангаж ажиллахгүй байгаа хүмүүстэй хатуу хариуцлага тооцож ажиллах
  • Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж, төрийн захиргааны бүх түвшинд болон орон нутагт мөрдөж ажиллах
  • Дээрх чиглэлийг үүрэг болгон ажиллахад МАН-ын дарга У.Хүрэлсүхэд чиглэл болгосугай" гэжээ.

 

М.Тогтох

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (202.179.26.177)

    2018-08-15

    zuv odoo bur changal ajiliin bairand bolon ajiliin ued arhi uuhiig horigloh uudeer ororhod ni unertuulj shalgah ajilaas halah hurtel arga hemjee torguuli noogduulj bh