Л.Халтарыг ЗТХ-ийн дэд сайдаар томилжээ

 

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар Зам тээврийн хөгжлийн дэд сайдыг томилох асуудлыг хэлэлцлээ. ЗТХ-ийн дэд сайдад МАН-ын Удирдах зөвлөлөөс  Л.Халтарыг нэр дэвшүүлэхээр хэлэлцсэн. Засгийн газрын ээлжит хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээд ЗТХ-ийн дэд сайдаар Л.Халтарыг томилжээ.

 

ЗТХ-ийн дэд сайд Л.Халтарын боловсрол:

1990 онд ОХУ-ын Санкт-Петербург хотын Зам харилцааны их сургуулийг, төмөр замын ашиглалтын инженер мэргэжлээр төгссөн

1993 онд Удирдлагын хөгжлийн институтийг бизнесийн менежер чиглэлээр төгссөн

1999 онд Эрхүү хотын зам харилцааны их сургуульд докторын зэрэг хамгаалсан

 

Ажилласан байдал:

1983 онд Улаанбаатар төмөр замын удирдах газарт ажиллаж эхэлсэн

1983.10.15-наас 1985 он хүртэл Улаанбаатар төмөр замын худалдааны баазад ачигч

1990-1992 онд Улаанбаатар төмөр замын техникумд инженер багш

1992-1993 онд Улаанбаатар төмөр замын ачиж, буулгах ангид орлогч дарга

1993-2006 онд Улаанбаатар төмөр замын олон улсын тээвэр зуучлалын төвд захирал

2006-2008 онд Улаанбаатар төмөр замын боловсон хүчний нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга

2015-2017 онд Улаанбаатар төмөр замын хөрөнгө оруулалт, нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга

2017 оноос одоог хүртэл Улаанбаатар төмөр замын тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан орлогч даргаар ажиллаж байсан.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)