Зам тээврийн хөгжлийн сайд хэн болох бэ?

Зам Тээврийн Хөгжлийн сайд, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад гаргаж, түүний үүргийг Шадар сайд Ө.Энхтүвшин түр орлон гүйцэтгэж буй билээ. Үүнтэй холбоотойгоор Зам Тээврийн Хөгжлийн дараагийн сайдыг УИХ томилох учиртай болоод байгаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Х.Болорчулуун нарын нэгийг Зам Тээврийн Хөгжлийн сайдад нэр дэвшүүлж магадгүй байгаа сурагтай.

Харин УИХ дахь МАН-ын 32-ын бүлгийн хувьд Ж.Бат-Эрдэнэ нь манай бүлгийн гишүүн байсан тул дараагийн сайд ч манай бүлгээс л тодрох ёстой гэж үзэж буйгаа Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд дуулгасан байна. Энэ тохиолдолд Я.Содбаатар, Х.Болорчулуун нар "33"-ын бүлгийн төлөөлөл тул Зам Тээврийн Хөгжлийн сайдад нэр дэвших боломжгүй болох юм.

Тэр бүү хэл УИХ дахь МАН-ын 32-ын бүлэг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгаланг Зам Тээврийн Хөгжлийн Сайдад хамгийн сайн тохирох боломжит кандитат гэж үзэж буй аж. Хэрэв түүнийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэр дэвшүүлж, УИХ-ын чуулганы хуралдаанаар дэмжин, Зам Тээврийн Хөгжлийн сайдаар томилсон тохиолдолд "М-Си-Эс" угшилтай улс төрч хүн  Ерөнхийлөгч Х.Баттулгын ажиллаж байсан яамны сайд болох юм.

 

М.Тогтох

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • ЗОЧИН (202.55.191.194)

    2018-08-29

    ЗАМ ТЭЭВРИЙН ЯАМ МСS-Н ЯАМ БОЛОХ БАЙЛГҮЙ

  • Зочин (202.21.124.131)

    2018-08-29

    Ер нь зам тээврийн яам сүүлийн олон жил нэр муутай байж, гол бүтээн байгуулалт нь авилга, шамшигдалт болоод л өнгөрсөн. Яван явсаар Баттулгын тэжээсэн могой нэгийнхээ амийг бүрэлдээг дууслаа. Одоо үүнийг өөрчилж урагшлуулж чадах хүн бол Л.Энх-Амгалан л даа.

  • ЗОЧИН (202.21.124.20)

    2018-08-24

    Батлагын баараг, баас, бөөснөөс салгачих л хүн хэрэгтэй. Ядаж төө газар ч тавигддаггүй төмөр замыг босгочих л хүн баймаар байна.

  • ИРГЭН (202.21.124.20)

    2018-08-24

    Л.Энх-Амгалан хамаагүй дээр. Хувийн хэвшил, бизнесийн салбарын ажлын мэдлэг, чадвар, туршлагатай, ажил олгож, татвар төлж, хийж бүтээж, ажил амьдралын сайн мууг ялгахтайгаа болсон. Тэгээд ч Түгжилдээд байхгүй, тууштай, илүү шударга. Л.ЭНХ-АМГАЛАНГ ДЭМЖИЖ БАЙНА.

    ЗОЧИН (202.21.124.20)

    2018-08-24

    ЗАМ ТЭЭВРИЙН ЯАМ МСS-Н ЯАМ БОЛОХ БАЙЛГҮЙ