Нийслэлийн МАН-ын Бага хурлыг товлолоо

 Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчдийн хуралдаан энэ сарын 22-нд болж, Бага хурлыг товлон зарлалаа. Тодруулбал, тус хуралдаанаар нийслэлийн МАН-ын хорооны даргыг сонгох болон Бага хурлаар хэлэлцэх асуудлыг баталжээ.

Ингэснээр МАН-ын Удирдах зөвлөлөөс нийслэлийн МАН-ын Бага хурлыг ирэх сарын 21-нд хуралдуулах үүрэг өгснийг бататгасан байна. Намын дүрмээр тус хурлыг зохион байгуулахаас нэг сарын өмнө хуралдаж, хуралдааныхаа товыг зарлах дүрэмтэй аж. Ийнхүү шийдвэр гаргаснаар ирэх сарын 21-нд болох хуралдаанаар нийслэлийн МАН-ын хорооны даргыг сонгохоос гадна бүтэц, зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх юм байна.

М.ӨЛЗИЙ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)