Буудлагынхан Польшийг зорино

Олимпийн бэлтгэлдээ гарах гэж байгаа буудлагын шигшээ багийн тамирчдад нийт 150 хувцас хэрэглэл өгөхөөр болжээ.
Олимпийн бэлтгэлдээ гарах гэж байгаа буудлагын шигшээ багийн тамирчдад нийт 150 хувцас хэрэглэл өгөхөөр болжээ. Тамирчдаас олимпийн мөнгөн медальт, МУ-ын хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа, ОУХМ Н.Баяраа нар олимпийн эрхээ аваад байгаа аж. Тамирчид бэлтгэл хангагчаа ч шигшээ баг дотроосоо аль хэдийнээ сонгожээ.
Тэд 3-р сарын 4-ний өдөр Польш улсыг зорихоор болжээ. Харин 7-ны өдөр Польш улсад болох гранпри тэмцээнд онч мэргэнээ сориод тэндээ 2 сар гаруй хугацаанд хамтарсан бэлтгэлд хийхээр төлөвлөжээ. Тамирчид Английн Лондон хотноо 4-р сарын 17-29-ний өдрүүдэд болох Дэлхийн цомын тэмцээнд өрсөлдөнө.

Энэ үеэр зуны 30-р олимп болох орны орчин нөхцөл, агаар, цагийн зөрүүтэй сайн танилцах зорилготой юм байна. Мөн үүний дараа Герман улсын Берлинд болох буудлагын тэмцээнд оролцох гэнэ.

Ч. Батцэцэг

www.UNEN.mn сайт
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)