Ì.Êаддафийн дараахь Ливи
- 2011-10-28
- Дэлхий
- 0
Ливийн удирдагч асан М.Каддафи шилжилтийн Засгийн газрын цэргүүд Сиртийг
эзлэх тулалдааны үеэр өнгөрөгч баасан гаригт амь үрэгдэв.Ливийн удирдагч асан М.Каддафи шилжилтийн Засгийн газрын цэргүүд Сиртийг
эзлэх тулалдааны үеэр өнгөрөгч баасан гаригт амь үрэгдэв. Түүнийг
Алжир, Нигер зэрэг олон оронд зугтан гарсан хэмээн дэлхийн хэвлэлүүд
таамаглан бичиж байв. Гэвч "Эцэг өвгөдөөс өвлөн авсан газар шорооноосоо
хэзээ ч явахгүй, эцсийн мөчөө хүртэл эх орноо хамгаалан тулалдана" гэсэн
тангарагтаа тэрбээр үнэнч байж төрөлх Сирт хотдоо эцсийн мөчөө хүртэл
орогнож байжээ. Өнгөрөгч хоёрдугаар сарын 15-нд хойд Африкийн хамгийн
баян энэ улсад удирдагчаа түлхэн унагах жагсаал цуглаан эхэлсэн юм.
Үүнээс хойш бага багаар амжилтаа ахиулсаар буй шилжилтийн Засгийн газар
өнгөрсөн есдүгээр сарын 16-наас НҮБ-д элсэн Ливи Улсыг албан ёсоор
төлөөлөх болсон билээ.
Энэ хугацаанд М.Каддафи, түүний цэргүүд
босогчидтой тулалдсаар байсан бөгөөд Сирт, Бани Валид зэрэг дөрвөн хотыг
хяналтдаа байлгасаар байв. Гэвч сүүлийн сар орчмын хугацаанд хотуудыг
нэг нэгээр нь алдаж эхэлсэн бөгөөд Сиртийг эзлэх тулааны үеэр ус
дамжуулах хоолойд орогнож байхад нь М.Каддафиг олжээ. Баригдах үедээ
тэрбээр хүнд шархадсан байсан бөгөөд шилжилтийн Засгийн газар байрлаж
байсан Мисрата уруу авч явах замд нас барсан байна. 20 настай ливи залуу
өөрийгөө М.Каддафиг өөрийнх нь алтан буугаар буудаж хөнөөсөн. Буудахын
өмнө "Намайг битгий буудаач" гэж гуйсан хэмээн ярьсан нь олон улсын
хэвлэлүүдээр цацагдаж байна. Гэвч түүний үгэнд итгэх ажиглагчид ховор
байгаа юм. Бараг бүх насаараа цэргийн амьдралаар амьдарч, хэзээ ч бууж
өгөхгүй гэдгээ мэдэгдэж байсан түүний амнаас ийм үг гарна гэдэгт итгэх
хүн ховор байна. Тиймээс ч олон эх сурвалж уг залуугийн бус, дайснуудынх
нь гарт амьд өгөхгүй гэж үзсэн бие хамгаалагчийнхаа гарт амь үрэгдсэн
гэж үзэж байна. Энэ үеэр эцсийн мөч хүртлээ эцэгтэйгээ хамт байсан хүү
Мутасин нь мөн босогчдын гарт амь үрэгджээ. Бүхэл бүтэн долоон сарын
турш үргэлжилсэн иргэний дайны явцад М.Каддафийн гурван хүү, гурван ач
нь амь үрэгдсэн бөгөөд гэргий, охин, нэг хүү нь хүүхдүүдийн хамт
улстөрийн орогнол хүсэн Алжирт цагаачлан амьдарч байгаа билээ.
Ийнхүү ливийг бараг хагас зуун жил буюу 42 жил удирдсан М.Каддафи амь үрэгдсэнээр тус улсад долоон сарын турш үргэлжилсэн иргэний дайн төгсгөл болов. 69 настай хуучин удирдагчийнх нь үхэл ливичүүдийг баярлуулж, улс орон даяар баярын уур амьсгал нөмөрчээ. Тэд "Бид ардчиллын замаар шинэ ливи Улсыг бүтээн босгоно" хэмээн ярьж байна. Тэдэнтэй зэрэгцэн дэлхийн нөлөө бүхий улс, гүрний удирдагчид ч байр сууриа илэрхийлэв. АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама "Ливичүүд өнөөдөр эрх чөлөөгөө оллоо" гэсэн бол Британийн Ерөнхий сайд Д.Камерон "М.Каддафийн гарт амь үрэгдэгсдийг бид мартах учиргүй", Австралийн Гадаад хэргийн сайд Кевин Радд "Ливийн ардчилалд шилжих үйл явцад дэлхийн улс орнууд туслах ёстой" гэжээ. Гэвч дэлхий ертөнц бүхэлдээ тэдний талд байсангүй. Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавес М.Каддафийг урт хугацаанд зовоож тарчлаан хөнөөсөн нь балмад бүдүүлэг, хүний ёсноос гажсан хэрэг гээд "Бид түүнийг үүрд дурсах болно. Тэр бүх амьдралынхаа туршид аугаа тэмцэгч, хувьсгалч байсан" гэжээ. Тэрбээр Ливийн шинэ Засгийн газрыг "Бусдын гар хөл, хүүхэлдэйн Засгийн газар" хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
М.Каддафи болон түүний хүүгийн цогцсыг Мисратад хүйтэн зооринд хадгалж, сонирсон хүмүүст үзүүлж байгаа аж. Түүний гэргий нөхрийнхөө үхлийг мөрдөн шалгахыг НҮБ-аас шаарджээ. Өдгөө ч ШЗГ болон босогчид М.Каддафийн гэр бүлийнхнийг эх оронд нь буцаахыг Алжирт шаардсаар байгаа. хэдийгээр шударга ёс, ардчиллын зарчмын дагуу хийсэн хэргийнх нь хариуцлагыг үүрүүлнэ гэж буй ч тэднийг М.Каддафи болон хүү нарынх нь хувь тавилан угтахгүй гэх баталгаа байхгүй юм. НАТО-гийн цэргийн хүчний тусламжтайгаар хуучин дэглэмээ түлхэн унагаж чадсан ливичүүдийн өмнө олон сорилт тулгарч буйн эхнийх нь аюулгүй байдал, иргэдийн гар дээрх зэвсэг аж. Өдгөө тус улсын иргэн бүр гартаа зэвсэг атгаж буй нь эрх баригчдыг төдийгүй олон улсыг түгшээж байна. Тиймээс нэн яаралтай зэвсэг хураах ажиллагааг эхлүүлэх талаар ярилцаж буй ч тодорхой шийдэлд хүрээгүй байна.
Ливи 200 гаруй овог аймгаас бүрддэг бөгөөд энэ эгзэгтэй үед тэдний хоорондох зөрчил сэдрэх вий гэх болгоомжлол хүчтэй сонстох болов. Үүнээс гадна хуучин удирдагч М.Каддафи болон түүний талынхны мэдэлд байсан байшин барилга, газрын тосны орд зэргийг зэвсгийн хүчээр эзэмших оролдлого хэдийнэ эхэлсэн нь ч түгшүүр төрүүлж эхэлжээ. М.Каддафийн дараахь Ливид нөхцөл байдал хэрхэн үргэлжлэхийг харах л үлдлээ.
Ж.Баярмаа
Энэ хугацаанд М.Каддафи, түүний цэргүүд
босогчидтой тулалдсаар байсан бөгөөд Сирт, Бани Валид зэрэг дөрвөн хотыг
хяналтдаа байлгасаар байв. Гэвч сүүлийн сар орчмын хугацаанд хотуудыг
нэг нэгээр нь алдаж эхэлсэн бөгөөд Сиртийг эзлэх тулааны үеэр ус
дамжуулах хоолойд орогнож байхад нь М.Каддафиг олжээ. Баригдах үедээ
тэрбээр хүнд шархадсан байсан бөгөөд шилжилтийн Засгийн газар байрлаж
байсан Мисрата уруу авч явах замд нас барсан байна. 20 настай ливи залуу
өөрийгөө М.Каддафиг өөрийнх нь алтан буугаар буудаж хөнөөсөн. Буудахын
өмнө "Намайг битгий буудаач" гэж гуйсан хэмээн ярьсан нь олон улсын
хэвлэлүүдээр цацагдаж байна. Гэвч түүний үгэнд итгэх ажиглагчид ховор
байгаа юм. Бараг бүх насаараа цэргийн амьдралаар амьдарч, хэзээ ч бууж
өгөхгүй гэдгээ мэдэгдэж байсан түүний амнаас ийм үг гарна гэдэгт итгэх
хүн ховор байна. Тиймээс ч олон эх сурвалж уг залуугийн бус, дайснуудынх
нь гарт амьд өгөхгүй гэж үзсэн бие хамгаалагчийнхаа гарт амь үрэгдсэн
гэж үзэж байна. Энэ үеэр эцсийн мөч хүртлээ эцэгтэйгээ хамт байсан хүү
Мутасин нь мөн босогчдын гарт амь үрэгджээ. Бүхэл бүтэн долоон сарын
турш үргэлжилсэн иргэний дайны явцад М.Каддафийн гурван хүү, гурван ач
нь амь үрэгдсэн бөгөөд гэргий, охин, нэг хүү нь хүүхдүүдийн хамт
улстөрийн орогнол хүсэн Алжирт цагаачлан амьдарч байгаа билээ.Ийнхүү ливийг бараг хагас зуун жил буюу 42 жил удирдсан М.Каддафи амь үрэгдсэнээр тус улсад долоон сарын турш үргэлжилсэн иргэний дайн төгсгөл болов. 69 настай хуучин удирдагчийнх нь үхэл ливичүүдийг баярлуулж, улс орон даяар баярын уур амьсгал нөмөрчээ. Тэд "Бид ардчиллын замаар шинэ ливи Улсыг бүтээн босгоно" хэмээн ярьж байна. Тэдэнтэй зэрэгцэн дэлхийн нөлөө бүхий улс, гүрний удирдагчид ч байр сууриа илэрхийлэв. АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама "Ливичүүд өнөөдөр эрх чөлөөгөө оллоо" гэсэн бол Британийн Ерөнхий сайд Д.Камерон "М.Каддафийн гарт амь үрэгдэгсдийг бид мартах учиргүй", Австралийн Гадаад хэргийн сайд Кевин Радд "Ливийн ардчилалд шилжих үйл явцад дэлхийн улс орнууд туслах ёстой" гэжээ. Гэвч дэлхий ертөнц бүхэлдээ тэдний талд байсангүй. Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавес М.Каддафийг урт хугацаанд зовоож тарчлаан хөнөөсөн нь балмад бүдүүлэг, хүний ёсноос гажсан хэрэг гээд "Бид түүнийг үүрд дурсах болно. Тэр бүх амьдралынхаа туршид аугаа тэмцэгч, хувьсгалч байсан" гэжээ. Тэрбээр Ливийн шинэ Засгийн газрыг "Бусдын гар хөл, хүүхэлдэйн Засгийн газар" хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Сэтгэгдэл (0)