Уго Чавезийн эрүүл мэнд сайн байгаа гэнэ
- 2011-10-28
- Дэлхий
- 0
Энэ сарын эхээр Мексикийн нэгэн сонинд Уго Чавезийн хуучин эмч Сальвадор
Наваррете мэдэгдэхдээ "Түүний бие эдгэрэх найдлага муу байгаа. Улсын
удирдагч хоёр жил л амьд явна" гэжээ.Энэ сарын эхээр Мексикийн нэгэн сонинд Уго Чавезийн хуучин эмч Сальвадор
Наваррете мэдэгдэхдээ "Түүний бие эдгэрэх найдлага муу байгаа. Улсын
удирдагч хоёр жил л амьд явна" гэжээ. харин энэхүү мэдэгдлийг үгүйсгэн
өнгөрөгч бямба гаригт Уго Чавезийн эмч нарын баг мэдэгдэл хийжээ. "Бид
ерөнхийлөгчийн эрүүл мэндийн өнгөрсөн, одоо мөн ирээдүйг хариуцаж
байгаа. С.Наваррете нь Уго Чавезтай сүүлийн арван жилд хоёрхон удаа
уулзсан бөгөөд эрүүл мэндийнх нь нарийвчилсан мэдээлэл ч түүнд байхгүй.
Тиймээс түүний мэдэгдэл огт худал" хэмээжээ. Уго Чавез ч биеийн байдал нь эрс дээрдсэнийг өөрийн Твиттертээ бичсэн байна. 57 настай Венесуэлийн Ерөнхийлөгчийн хорт хавдрын эмчилгээ, эрүүл мэндийн асуудал олны анхаарлыг татаад байгаа нь ирэх онд болох тус улсын Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой юм. Өнгөрсөн есдүгээр сард АНУ-ын төрийн өндөр албанд ажиллаж байсан Рожер Норьега "Ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор Уго Чавез өөрийн эрүүл мэндийн муу байдлаа нууж байна" гэх таамгийг гаргасан юм.
Б.Бат-Эрдэнэ

Сэтгэгдэл (0)